2014/07/31

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн даатгал

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР
Та дараах нөхцөл, болзлыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр авах эрхтэй.
1. Тэтгэвэр тогтоолгох насанд (эрэгтэй 60, эмэгтэй 55) хүрсэн байх
2. 20-иос доошгүй жил шимтгэл төлж ажилласан байх
3. Ажлаас чөлөөлөгдсөн (хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон) байх
Тэтгэвриин даатгалын шимттэлийг 20 хүрэхгүй жил төлсөн даатгуулагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох уу?
БОЛНО. Хэрэв та тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 хүртлэх жил төлсөн бол нийт шимтгэл төлсөн хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН тогтоолгож болно.
Өндөр насны тэтгэврийг яаж тооцох вэ?
Өндер насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар тогтооно. Тэтгэвриин даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.
Жишээ:
60 нас хүрсэн иргэн А. нийтдээ 30 жил тэтгэвриин даатгалын шимтгэл төлж байсан. Түүний 5 жилийн дундаж; цалин нь 180 000 төгрөг бол түүний өндөр насны тэтгэвэр:
1. 20 жил шимтгэл төлсөн хугацаанд нөгдөх тэтгэвэр 180 000 төгрөг
* 45% =81 000 төгрөг
2. 20 жилээс илүү ажилласан  10 жилд /ЗОжил — 20жил / ногдох тэтгэвэр 180 000 төгрөг
* (10 жил * 1.5 %) = 27 000 төгрөг
3.
Иргэн А-д сард олгох өндөр насны тэтгэвэр 108 000 төгрөг /81 000+27 000
Бүрдүүлэх материал:
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хөдөлмөрийн дэвтэр
- Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
- 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт
- Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэх
- 2 хувь цээж зураг /3*4 хэмжээтэй/
ТАХИР ДУТУУГИЙН ТЭТГЭВЭР
Та дараах нөхцөлд тахир дутуугиин тэтгэвэр авах боломжтой.
Тэтгэвриин даатгалын шимтгэлийг нийтдээ 20 ба түүнээс дээш жил төлсөн байх, эсвэл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугиин БҮРЭН тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Санамж:
Эдгээр болзлыг хангаагүй ч нийтдээ 3 ба түүнээс дээш жил тэтгэвриин даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчид шимтгэл төлсөн хугацаанд ногдох тахир дутуугиин тэтгэврийг ХУВЬ ТЭНЦУУЛЭН тогтоож олгоно.
- Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.
– Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 ба түүнээс дээш хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд, 50-69 хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа хагас алдсанд тус тус тооцно.
Тахир дутуугиин тэтгэврийг яаж тооцох вэ?
Тахир дутуугиин бүрэн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 45 хувиар тогтоож, 20-иос илүү ажилласан жил тутамд сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.
Харин даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд тэтгэврийг дээр дурдсан хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.
Жишээ:
Даатгуулагч Б. тэтгэвриин даатгалын шимтгэлийг 20 жил 10 сар төлж:, ажиллаж байхдаа ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж: цалин хөлс нь 150 000 төгрөг байсан гэвэл тэтгэврийг дараах аргачлалын дагуу тогтооно.
150000 төгрөг х 45% = 67 500 төгрөг нь бүрэн ноогдох тэтгэвэр болно.
Тэтгэврийг дээрх ноогдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодно: 67 500 төгрөг х 60% = 40 500 төгрөг болно.
Бүрдүүлэх материал
– Нийгмийн даатгалын дэвтэр
- Хөдөлмөрийн дэвтэр
- Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
– 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга,  нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт, лавлагаа
Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт
– Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргоөдөл
– Иргэний үнэмлэх
– 2 хувь цээж зураг /3×4/

Тахир дутуугийн тэтгэвэр авах хугацаа хэдийд эхэлж, хэзээ дуусах вэ?
Тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нь нас барвал нас барсны дараагийн сар дуусах хүртэлх хугацаанд олгоно

ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР

Та дараах нөхцөлд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах боломжтой.

Ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан даатгуулагч нийтдээ 20 ба түүнээс дээш жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, эсвэл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Та энэ З төрлийн тэтгэврийн аль нэгийг тогтоолгох тохиолдолд дээр дурдсан материалуудыг бүрдүүлэн оршин суугаа харъяа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст хандана уу.

3 comments

  1. A big thank you for your blog post.Really looking forward to read more. Awesome.

  2. I really like and appreciate your blog article.Really looking forward to read more. Want more.

  3. Really appreciate you sharing this article post.Really thank you! Much obliged.

Scroll To Top