2014/07/26

НББОУС 8

Зорилго
Энэ стандартын зорилго нь нягтлан бодох Бүртгэлийн бодлогын сонголт ба бодлогын өөрчлөлтийн шапгуур, бодлогын өөрчлөлт, тооцооллын өөрчлөлт болон алдааны залруулгын тодруулга, Бүртгэлийн хандлагыг тодорхойлоход оршино. Түүнчлэн НББОУС 8 Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлого, Тооцооллын Өөрчлөлт ба Алдаа нь аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал, өмнөх үеийн санхүүгийн тайлан болон бусад аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлантай зэрэгцүүлэгдэх байдлын ач холбогдлыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
Хамрах хүрээ
Энэ стандартыг дараах нөхцөлд мөрдөнө. Үүнд:
а)    Нягтлан бодох бүртгэлийн бодлогын сонголт болон хэрэгжүүлэлтийн үед;
б)    Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт ба тооцооллын өөрчлөлтийн бүртгэл  болон
в)    Өмнөх Үеийн алдааны залруулгын бүртгэл.
Нэр томъёо
Нягтлан бодох Бүртгэлийн бодлого (Accounting policies): санхүүгийн тайланг бэлтгэх болон толилуулахад мөрддөг аж ахуйн нэгжийн гаргасан тусгай зарчим, дүрэм, журам, практик үйл ажиллагаа.
Нягтлан бодох Бүртгэлийн тооцооллын өөрчлөлт (Change in accounting estimate); хөрөнгө болон өр төлбөрийн өнөөгийн бодит үнэлэлт, ирээдүйд хүлээгдэж буй ашиг, үүрэг хариуцлагаас үүдэлтэй хөрөнгө, өр төлбөрийн дансны үнийн өөрчлөлтийн тохируулгыг хэлнэ. Тооцооллын өөрчлөлт нь алдааны залруулгаас бус харин шинэ мэдээлэл, хөгжил дэвшилтээс бий болдог.
Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (International Financial Reporting Standards (IFRSs)): Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (НББОУС-ын Зөвлөл)-өөс баталсан стандарт болон тайлбарыг хэлнэ. Үүнд дараах зүйлсийг хамруулна:
а) Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС);
б) Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС); ба
в) Санхүүгийн Тайлагналын Олон Стандартын Тайлбарын Хороо эсвэл Байнгын Тайлбарын Хорооноос боловсруулан гаргасан тайлбар
Материаллаг байдал (Material): аливаа зүйлүүдийг дангаар эсвэл хамтад нь орхигдуулснаас эсвэл буруу тайлагнаснаас үүдэн санхүүгийн Таиланд үндэслэж гаргасан хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх байдал. Материаллаг байдал нь тухайн нөхцвл байдалд орхигдуулсан болон буруу тайлагнасан зүйлийн мөн чанар, хэмжээнээс шалтгаална. Материаллаг байдлыг тодорхойлогч хүчин зүйл бол тухайн зүйлийн хэмжээ, мөн чанар болон эдгээрийн нэгдэл байж болно.
Өмнөх тайлант Үеийн алдаа (Prior period errors): холбогдох найдвартай мэдээллийг буруу ашигласан болон ашиглаагүйгээс аж ахуйн нэгжийн нэг болон тэс дээшхи санхүүгийн Таиланд тусгагдсан алдааг хэлнэ. Эдгээрт математик алдаа, Бүртгэлийн бодлогын хэрэглээний алдаа, бодит байдлыг хэтрүүлэн үнэлэх буюу буруугаар ашигласан, ба залилангаас үүссэн алдаанууд орно.
Буцаан мөрдөх горим (Retrospective application): нягтлан бодох Бүртгэлийн шинэ бодлогыг анхнаас нь хэрэглэж байсан мэтээр аливаа ажил гүйлгээ, нөхцөл байдал болон бусад үйл явдлыг бүртгэхэд хэрэглэнэ.
Өмнөх хугацааны санхүүгийн тайланг дахин бэлтгэх (Retrospective restatement): өмнөх тайлант үед тухайн алдаа огт гарч байгаагүй мэтээр санхүүгийн Тайланд хүлээн зөвшөөрч, хэмжиж, тодруулсан мэдээллийн дүнг засварлахыг хэлнэ.  .
Практик боломжгүй (Impracticable): тухайн аж ахуйн нэгж хэрэгжүүлэх боломжтой бухий л оролдлогуудыг хийсний дараа тухайн шаардлагуудыг даган мөрдөж чадахгүй байгааг хэлнэ. Хэрвээ алдааг өмнөх үеүдийн санхүүгийн тайланг дахин бэлтгэх аргаар залруулах эсвэл нягтлан бодох Бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг буцаан мөрдөх үед дараах зүйлсийн аль нэг тохиолдвол практик боломжгүй гэж үзнэ. Үүнд:
а) Буцаан мөрдөх болон өмнөх үеүдийн санхүүгийн тайланг дахин бэлтгэх үед тарах үр нөлөөг тодорхойлох боломжгүй бол;
б) Буцаан мөрдөх болон өмнөх үеүдийн санхүүгийн тайланг дахин бэлтгэх үед тухайн тайлант хугацаанд удирдлагын зорилтын талаарх таамаглалыг шаардаж байгаа бол; эсвэл
в) Буцаан мөрдөх болон өмнөх үеүдийн санхүүгийн тайланг дахин бэлтгэх үед мэдэгдэхүйц хэмжээний дүнг тооцох шаардлагатай бөгөөд эдгээр тооцооллын талаарх бодит мэдээллийг бусад мэдээллээс ялгах боломжгүй тохиолдол. Бодит мэдээлэл гэдэг нь:
i) Тухайн дүнг хүлээн зөвшөөрсөн, хэмжсэн, эсвэл тодруулсан өдрөөрх нөхцөл байдлыг тодорхойлох нотолгоо байх;
ii) Өмнөх Үеийн тийм санхүүгийн тайланг гаргахыг зөвшөөрөх үед бэлэн мэдээлэл байх байсан нөхцөл юм.
Ирээдүйд мөрдөх горим (Prospective application): нягтлан бодох Бүртгэлийн бодлого өөрчлөгдсөн өдрөөс хойш гарсан ажил гүйлгээ, үйл явдлыг шинэ Бүртгэлийн бодлогоор бүртгэх мөн тооцооллын өөрчлөлтийн нөлөөг гарсан тайлант үе болон ирээдүйн тайлант үеүдэд хүлээн зөвшөөрч бүртгэхийг хэлнэ.
Нягтлан бодох Бүртгэлийн бодлого  Бүртгэлийн бодлогын сонголт ба хэрэглээ
Энэ стандартад нягтлан бодох Бүртгэлийн бодлогыг санхүүгийн тайлан бэлтгэх болон толилуулахад мөрддөг аж ахуйн нэгжийн гаргасан тусгай зарчим, дүрэм, журам, практик үйл ажиллагаа гэж тодорхойлсон.
Энэ стандарт нь нягтлан бодох Бүртгэлийн бодлогыг өөрчилж болно гэсэн тайлбар зааараар хангах ба бодлогын өөрчлөлт хийснээр санхүүгийн тайланг хэрхэн зэрэгцүүлэх бололцоотой болохыг харуулсан.
Аль нэг СТОУС-ыг ямар нэг ажил гүйлгээ, бусад үйл явдал буюу нөхцөл байдалд тусгайлан ашигласан бол, уг зүйлд баримтлах нягтлан бодох Бүртгэлийн бодлогыг тухайн СТОУС-ыг ашиглах замаар тодорхойлох ёстой. (НББОУС 8.7)
Жишээлбэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг аж.ахуйн нэгжийн Бүртгэлийн бодлого нь НББОУС 41 Хөдөө Аж Ахуй-н Бүртгэлийн горимтой нийцсэн байна.
Нягтлан бодох Бүртгэлийн бодлогын тууштай байдал
СТОУС-д ажил гүйлгээ, үйл явдлыг бүртгэхэд өөр Бүртгэлийн бодлого хэрэглэх нь зохистой гэж үзсэнээс бусад үед аж ахуйн нэгж ижил төрлийн ажил гүйлгээ, үйл явдлыг бүртгэхэд нягтлан бодох Бүртгэлийн бодлогыг тууштай сонгож мөрдөнө. (НББОУС 8.13)
Хөрөнгө оруулагч, бизнесменууд сонирхож буй аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг өмнөх үетэй нь зэрэгцүүлэх буюу бусад аж ахуйн нэгжийн тайлантай харьцуулах замаар мэдээлэл олж авдаг. Аж ахуйн нэгж нэг ижил суурийг ашиглан санхүүгийн тайланг бэлтгэх нь санхүүгийн тайлангийн мэдээллийг зэрэгцүүлэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн нягтлан бодох Бүртгэлийн бодлого тууштай байх нь санхүүгийн тайланг зэрэгцүүлэх боломжийг олгодог.
Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлогын Өөрчлөлт
Аж ахуйн нэгж зөвхөн дараах тохиолдолд Бүртгэлийн бодлогоо өөрчилж болно. Үүнд:
а) Аль нэг СТОУС-аар шаардсаны улмаас;
б) Аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал, санхүүгийн гүйцэтгэл эсвэл мөнгөн гүйлгээнд үзүүпэх ажил гүйлгээ, бусад үйл явдал, нөхцөл байдлын ур нөлөөний талаар илүү найдвартай бөгөөд хамааралтай мэдээлэл санхүүгийн тайланд бий болж байвал. (НББОУС 8.14)
Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох арга, бараа Материалын өртөг тооцох арга, урт хугацаат гэрээт ажлыг бүртгэх аргын өөрчлөлт зэрэг нь нягтлан бодох  Бүртгэлийн бодлогын өөрчлөлт юм. Тухайлбал, бараа Материалын САЭЗ аргыг тууштай мөрддөг аж ахуйн нэгж НББОУС 2 Бараа Материал-ын энэ аргыг хэрэглэхийг зөвшөөрөөгүйн улмаас хэрэглэх аргаа солих.
Дараах тохиолдлыг нягтлан бодох Бүртгэлийн бодлогын өөрчлөлт гэж үзэхгүй. Үүнд:
а)    Өмнөх ажил гүйлгээ, үйл явц, нөхцөл байдлаас мөн чанарын хувьд ялгаатай тийм ажил гүйлгээ, үйл явдалд зориулан Бүртгэлийн бодлогыг өөрчлөх; ба
б)    Өмнө нь тохиолдож байгаагүй буюу эсвэл Материаллаг бус нөлөөтэй
тийм үйл явц, ажил гүйлгээнд зориулан Бүртгэлийн шинэ бодлого
хэрэгжүүлэх гэж байгаа бол. (НББОУС 8.16)
Хэрэглэж буй нягтлан бодох Бүртгэлийн бодлогоо ижил төстэй бодлогоор солихыг зөвшөөрдөггүй ба энэ нөхцөлд зэрэгцүүлэгдэх байдлыг илуу түлхүү анхаарна.
Өмнөх тайлант үеүдэд үзүүпэх нөлөөг тогтоох боломжтой бол нягтлан бодох Бүртгэлийн бодлогыг буцаан мөрдөх горимоор Бүртгэлд тусгана.
Нягтлан бодох Бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн хуримтлагдсан нөлөө, тохируулгыг өмнөх үе руу буцаан шилжүүлж, аж ахуйн үйл явц, ажил гүйлгээний хувьд нягтлан бодох Бүртгэлийн бодлогын өөрчлөлтийн тохируулга хийнэ. Мөн нягтлан бодох Бүртгэлийн бодлогыг дээрх үйлдэл, ажил гүйлгээ хэрэгжиж эхэлсэн өдрөөс мөрдөнө.
Буцаан мөрдөх горимын үед тухайн тайлант үе болон өмнөх үеүдийн санхүүгийн тайлангуудыг шинэ бодлогод нийцүүлэн тохируулдаг. Энэ үед тайлант  үе бурт толилуулсан ашгийг дахин илэрхийлж, улмаар хуримтлагдсан ашгийг дахин илэрхийлэх замаар хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдлийг тохируулна.
Бүртгэлийн шинэ бодлогыг өнгөрсөн цаг хугацаанд хэрэглэснээр үүсэх нөлөөг тогтоох боломжгүй тохиолдолд Бүртгэлийн шинэ бодлогыг тухайн нөлөөг тогтоож болох хамгийн эхний хугацаанаас эхлэн мөрдөнө.
Нягтлан бодох Бүртгэлийн бодлогод өөрчлөлт орох болсон шалтгаан, Түүний үр нөлөөг тодруулбал зохино. Хэдийгээр шинэ стандарт гарсан боловч аж ахуй нэгж үүнийг хараахан хэрэгжүүлж эхлээгүй ба урьд өмнө нь ч хэрэгжүүлж байгаагүй бол энэ тухай тодруулах ёстой.
Хэрэв боломжтой бол ирээдүйн цаг хугацаанд гарч болох үр нөлөөг тодорхойлбол зүйтэй. Энэ нь мэдээлэл хэрэглэгчдийг аж ахуйн нэгжийн ирээдүйн санхүүгийн байдлын талаарх мэдээллээр хангана.
Жишээ 1.
“А” компани 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулаад 2 жил болж байгаа. Тус компани НББОУС 23 Зээлийн Өртөг стандартын дагуу хүүний зардлаа тайлант үед зардлаар хүлээн зөвшөөрч, бүртгэхээр нягтлан бодох Бүртгэлийн бодлогодоо заасан.
Тус комланийн 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр зэрэгцүүлсэн санхүүгийн тайлан дараах байдалтай байв:
2008 он    2007 он
Үндсэн хөрөнгө                      284,000    241,000
Бусад хөрөнгө                         899,000    900,000
Нийт хөрөнгө                      1:183.000    1.141,000
Хувьцаат капитал    100,000    100,000
Хуримтлагдсан ашиг
2007     оны эцэс    41,000    41,000
2008     оны эцэс    42,000
Өр төлбөр    1.000,000    1.000.000
Нийт эх үүсвэр    1.183.000    1.141.000
Энэ 2 жилийн хугацаанд хөрөнгийг бүтээн босгоход зориулагдсан 10,000 төгрөгийн зээлийн хүүний зардлыг тайлант Үеийн зардлаар бүртгэсэн байв.
НББОУС 23 Зээлийн Өртөг-т өөрчлөлт орсоноор аливаа хөрөнгийг бутээн босгоход зориулагдсан зээлийн хүүний зардлыг Түүний өртөгт шингээх шардлагатай болсон. “А” компани нь энэ стандартыг эртнээс буюу 2007 оны 1 дүгээр сарын 1-ээс хэрэглэж байсан учраас энэ цаг хугацаанаас эхлэн шинэ стандартыг хэрэгжүүлсэн мэтээр зэрэгцуулсэн тайланг бэлтгэнэ.
Нягтлан бодох Бүртгэлийн бодлогын энэхүү өөрчлөлтийг буцаан мөрдөх горимоор бүртгэснийг дараах байдлаар харуулав. Энд татвар, Үндсэн хөрөнгийн элэгдлийг харгалзан үзээгүй болно.
2008 он    2007 он
Үндсэн хөрөнгө
(284,000+10,000+10,000)    304,000
(241,000+10,000)    251,000
Бусад хөрөнгө                                      899.000    900,000
Нийт хөрөнгө                                         1,203.000    1.151.000
Хувьцаат капитал                                  100,000    100,000
Хуримтлагдсан ашиг
2007    оны эцэс (41,000+10,000)                   51,000    51,000
2008     оны эцэс (42,000+10,000)    52,000
Өртөлбөр                                             1.000.000    1.000.000
1.203.000    1.151.000
Жишээ 2.
“Макс” ХХК нь 2009 оны эхэнд санхүүгийн тайлангийн зорилгоор ашиглаж байсан элэгдэл тооцох давхар бууруулах аргаас шулуун шугамын арга руу шилжсэн. Татварын зорилгоор шулуун шугамын аргыг ашигладаг ба орлогын албан татвар 10%. Үндсэн хөрөнгийг 2007 оны 1 дүгээр сарын 1-нд 7,200,000 төгрөгөөр худалдан авсан ба ашиглалтын хугацаа 15 жил, үлдэх өртөггүй гэж үзсэн.
Жил    Давхар бууруулах арга    Шулуун шугамын арга    Зөрүү    Татварын нөлөө/10%/    Ашигт нөлөөлөх байдал
2007    960,000    480,000    480,000    48,000    432,000
2008    832,000    480,000    352,000    35,200    316,800
Нийт    1,792,000    960,000    832,000    83,200    748,800
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд давхар бууруулах аргаар илуу элэгдэл тооцоологдож байсан учраас хуримтлагдсан элэгдэл дансыг бууруулах бичилт хийнэ. Бүртгэлийн зорилгоор тооцсон элэгдэл нь татварын зорилгоор тооцсон элэгдлийн зардлаас их байсан учраас хойшлогдсон татварын хөрөнгө данс үүсч байсан ба тэр дансыг бууруулж устгах бичилт хийх юм. Бодлогын өөрчлөлтийн нөлөөг 2008 оны эцсийн байдлаар тооцож, 2009 оны эхэнд дараах журналын бичилтийг хийнэ.
Дт Хуримтлагдсан элэгдэл    832,000
Кт Хойшлогдсон татварын хөрөнгө    83,200
Кт Хуримтлагдсан ашиг    748,800
2009 оноос эхлэн эпэгдлийг шулуун шугамын аргаар тооцох бөгөөд хойшлогдсон татварын хөрөнгө болон өр төлбөр данс элэгдлийн зардлын хувьд цаашид үүсэхгүй.
Тодруулга
Аж ахуйн нэгж нягтлан бодох Бүртгэлийн бодлогоо өөрчилсөн тайлант үед Түүнийг өөрчлөх болсон шалтгаан, мөн чанар, үзүүлэх нөлөөг тодруулна. Энэ тодруулгыг тайлангийн дараа үеүдэд хийх шаардлагагүй.
Нягтлан бодох Бүртгэлийн тооцооллын өөрчлөлт
Бизнесийн үйл ажиллагааны тодорхойгүй, хоёрдмол байдлаас шалтгаапж санхүүгийн тайлангийн маш олон үзүүлэлтүүдийг нарийн хэмжиж чадахгүй ч зөвхөн тооцоолж болдог. Тооцооллыг хамгийн сүүлийн Үеийн бодит, ашиглахад бэлэн байгаа мэдээлэл дээр үндэслэн хийнэ. Дараах зүйлс тооцооллын өөрчлөлтийг шаардаж болно. Тухайлбал:
а)    Найдваргүй авлага;
б)    Бараа материалын хуучралт;
в)    Санхүүгийн хөрөнгө ба өр төлбөрийн бодит үнэ цэнэ;
г)    Элэгдүүлэх хөрөнгийн ашиглалтын хугацаа эсвэл ирээдүйд
хүлээгдэж буй эдийн засгийн өгөөж; ба
д)    Баталгааны үүрэг хариуцлага. (НББОУС 8.32)
Санхүүгийн тайланг бэлтгэх явцад янз бурийн тооцоог ашигладаг. Жишээлбэл: авлагын цэвэр дүн, бараа Материалын хуучрал, эргэлтийн бус хөрөнгийн ашиглалтын хугацаа гэх мэт. Цаашид бий болох нөхцөл байдал, шинэ мэдээлэл, технологийн дэвшлийн yp дүнд тулгуурласан тооцооллын нөхцөлүүд өөрчлөгдсөн тохиолдолд тооцооллыг дахин хийх шаардлагатай байдаг.
Тооцооллын өөрчлөлт нь нягтлан бодох Бүртгэлийн бодлогын өөрчлөлт болохгүй ба үүнийг алдааны залруулга гэж үзэхгүй. Тооцооллын өөрчлөлтийн үед Бүртгэлийн алдааг залруулахтай адилаар эхний үлдэгдлийг тохируулахгүй бөгөөд нөлөөг тухайн тайлант үе болон ирээдүй үеүдэд авч үздэг. Өөрөөр хэлбэл ирээдүйд мөрдөх горимоор тооцооллын өөрчлөлтийг хийнэ.
Тооцооллын өөрчлөлтийн нөлөөг ирээдүйд мөрдөх горимын дагуу дараах тайлант үеүдэд ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө.Үүнд:
а)    өөрчлөлт нь зөвхөн тухайн тайлант үед нөлөөтэй бол өөрчлөлт mаарсан үед; эсвэл
б)    Өөрчлөлт нь тухайн болон ирээдүйн тайлант үеүдэд нөлөөтэй бол өөрчлөлт mаарсан үе болон ирээдүйн тайлант үеүдэд. (НББОУС 8.36)
Аль ч тохиолдолд тухайн тайлант үед холбогдох тооцооллын өөрчлөлтийн нөлөөг орлогын тайланд тусгана. Харин ирээдүйн тайлант үеүдэд хамаарах тооцооллын өөрчлөлтийн нөлөөг тухайн тайлант үеүдэд авч үзнэ.
Жишээ 3.
Машин тоног төхөөрөмжийн анхны өртөг 10,000,000 төгрөг, ашиглахаар тооцсон хугацаа 10 жил, үлдэх өртөггүй байсан. Элэгдлийг шулуун шугамын аргаар тооцно. Зах эээлд гарсан өөрчлөлтийн улмаас ашиглалтын 4 дэх жилийн эхэнд хөрөнгийн үлдсэн ашиглалтын хугацааг 3 жил гэж тооцсон. Иймд нийт ашиглалтын хугацаа 6 жил болж өөрчлөгдөнө. 4 дэх жилийн элэгдлийн зардлыг тооцохдоо хөрөнгийн дансны үнийг үлдсэн ашиглалтын хугацаанд хуваана. (энэ нь дараагийн 2 жилд мөн адил байна)
Шулуун шугамын аргаар тооцсон жилийн элэгдэл: 10,000,000/10 жил=1,000,000 Зжил ашигласны эцэс дэх дансны үнэ: 10,000,000-3*1,000,000= 7,000,000 7 Үлдсэн хугацааны жил тутмын элэгдлийн зардап = 7,000,000 / 3 = 2,333,333 7
Сүүлийн 3 жилийн хугацаанд элэгдлийн зардлын дүнд өөрчлөлт гарахгүй. 4 дэх жилийн эцэст хийгдэх журналын бичилт:
Дт Элэгдлийн зардал    2,333,333
Кт Хуримтлагдсан элэгдэл-Тоног төхөөрөмж      2,333,333
Энэхүү өөрчлөлтийн үр нөлөөг тухайн жил болон дараагийн 2 жилд тус тус тодруулна. Өмнөх тайлант үеүдэд нөлөөг авч үзэхгүй.
Тодруулга
Бүртгэлийн тооцооллын өөрчлөлтийн мөн чанар, хэмжээ нь тухайн тайлант үед болон ирээдүйн тайлант үеүдэд Материаллаг байдлаар нөлөө үзүүлж байвал энэ тухай тодруулна.
Хэрвээ тооцооллын өөрчлөлтийн дүнг тоогоор илэрхийлэх боломжгүй бол энэ тухай шалтгааныг тодруулна.
Алдаа
Алдаа нь санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, толилуулга ба тодруулгаас үүдэн гарч болно. Аливаа санхүүгийн тайланг санаатайгаар (зориудаар) алдаатай толилуулсан байвал Түүнийг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартад нийцсэн гэж үзэхгүй. Алдааг тухайн тайлант үед илрүүлж санхүүгийн тайланг хэвлэн нийтлэхээс өмнө залруулсан бол Түүнийг тайлант Үеийн алдаа гэнэ. Гэхдээ, зарим алдаа нь дараа үед илэрдэг бөгөөд эдгээр өмнөх тайлант Үеийн алдааг илрүүлсэн дараагийн тайлант Үеийн санхүүгийн тайлан дахь зэрэгцүүлсэн мэдээллээр толилуулж залруупна. (НББОУС 8.41)
Дараах үед алдаа үүсдэг:
•    Математик тооцооллын алдаа;
•    Нягтлан бодох Бүртгэлийн бодлогыг буруу хэрэглэснээс бий болсон алдаа; Буруу ойлгогдсон зүйлс буюу санамсаргүй алдаа; ба Залилан.
Хэрэв алдаа нь өмнөх тайлант үеүдэд хамаарч байвал тэдгээрийг өнөөгийн тайлант үед бус харин уг алдаа гарсан тайлант хугацаанд залруулвал зохино. Аливаа алдааны үүссэн хугацааг тогтоох боломжгүй тохиолдолд үүнийг олж мэдсэн хамгийн эхний өмнөх Үеийн эхний үлдэгдэлд уг алдааны залруулгыг хийнэ. Өмнөх Үеийн алдаа ба нягтлан бодох Бүртгэлийн тооцооллын өөрчлөлтийг ялгах хэрэгтэй.
Аж ахуйн нэгж өмнөх тайлант Үеийн Материаллаг алдааг илрүүлсэн тайлант үедээ Түүнийг санхүүгийн Тайланд буцаан мөрдөх горимын дагуу дараах байдлаар залруулна:
а)    Алдаа гарсан өмнөх тайлант үед толилуулсан зэрэгцүүлэгдэх дүнг дахин тайлагнах;
б)    Хамгийн эхний өмнөх үеүдэд толилуулахаас өмнө алдаа гарсан бол хамгийн эхний өмнөх үед хөрөнгө, өр төлбөр, ба эздийн өмчийн эхний үлдэгдлийг дахин тайлагнана, (НББОУС 8.42)
Тодруулга
Аж ахуйн нэгж нягтлан бодох Бүртгэлийн алдаа гарсан тайлант үед өмнөх тайлант Үеийн алдаа, залруулгын дүн, алдаа гарах болсон шалтгаан, мөн чанарыг тодруулна. Энэ тодруулгыг тайлангийн дараа үеүдэд хийх шаардлагагүй.

Comments are closed.

Scroll To Top