2014/11/29

НББОУС-34

Хуулийн шаардлагаар аж ахуй нэгж, байгууллага нь санхүүгийн тайлангаа улирлаар, өссөн дүнгээр бэлтгэж, улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана.
Энэ стандартын зорилго нь:
Завсар үеийн санхүүгийн тайланд заавал байх бүрэлдэхүүн хэсэг, завсар хугацааны бүрэн ба хураангуй санхүүгийн тайланг хүлээн зөвшөөрөх, хэмжих зарчимыг тодорхойлоход оршино.
Завсар үеийн санхүүгийн тайланг цаг хугацаанд нь найдвартай гаргаснаар хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч болон бусад мэдээлэл хэрэглэчид тухайн аж ахуй нэгжийн ашигт ажилагаа, мөнгөн гүйлгээ, санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг үнэлэхэд нь туслана.
Завсар үеийн санхүүгийн тайлан наад зах нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна.
1. Хураангуй үлдэгдэл баланс
2. Хураангуй орлогын тайлан
3. Дараах зүйлсийг тусгасан хураангуй тайлан
а. Эздийн өмчид гарсан бүх өөрчлөлт
б. Эзэдтэй хийсэн капиталын ажил гүйлгээ, эздэд хуваариласнаас бусад ажил гүйлгээгээр эздийн өмчид орсон өөрчлөлт
4. Хураангуй мөнгөн гүйлгээний тайлан
5. Сонгож авсан тайлбар бичиг орно.
Уг стандарт нь аж ахуйн нэгжийг завсрын хураангуй тайлангаас гадна бүрэн багцыг хэвлэхийг хориглосон зүйл байхгүй, стандартад заасан тайлангуудаас гадна нэмэлт зүйлийг завсрын тайланд оруулахыг хориглоогүй. Цаг хугацаа зардал хэмнэх үүднээс завсрын тайланд жилийн тайлантай харьцуулахад бага мэдээлэл багтаасан байж болно.
Нэр томъёо
Завсрын хугацаа гэдэг нь санхүүгийн бүтэн жилээс богино хугацаа бүхий санхүүгийн тайлан гаргах хугацаа юм.
Завсар үеийн санхүүгийн тайлан гэдэг нь завсрын хугацаанд бэлтгэж буй санхүүгийн тайлангийн бүрэн багц /НББОУС-1 Санхүүгийн тайлан-д тодорхойлогдсон/ эсвэл хураангуйлсан санхүүгийн тайлангийн багцын /энэ стандартад тодорхойлсон/ аль нэгийг агуулсан санхүүгийн тайлан.
Хэрэв аж ахуй нэгж санхүүгийн завсрын тайлагналд санхүүгийн тайланг бүрнээр нь хэвлэсэн бол эдгээр тайлангийн бүрэлдэхүүн хэсэг нь НББОУС1-ийн шаардлагад нийцсэн байх ёстой. Тухайлбал санхүүгийн завсрын тайлан нь дараах мэдээллээр хангах ёстой. Үүнд: хөрөнгө, өр төлбөр, өмч, орлого, зардал, мөнгөн гүйлгээ орно.
Завсар үеийн санхүүгийн тайлан хэрэглэгч нь тухайн аж ахуй нэгжийн хамгийн сүүлийн жилийн санхүүгийн мэдээлэлтэй онцын холбогдолгүй мэдээллийг оруулах  шаардлагагүй. Хамгийн сүүлийн тайлант үеэс завсрын хугацаа хүртлэх аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлын өөрчлөлт, үйл ажиллагааны үр дүнг тайлбарлах чухал юм.
Тухайлбал бүртгэлийн бодлогыг тууштай баримтласан эсэх, үндсэн үйл ажиллагааны улирлын шинж чанарын талаар, санхүүгийн тайлангийн элементүүдэд нөлөөлөх талаарх шаардлагатай нэмэлт мэдээлэл гэх мэт. Өөрөөр хэлбэл тухайн завсрын хугацааны шинэ мэдээллийг тодруулах хэрэгтэй.
Хэрэв аж ахуй нэгж завсар үеийн санхүүгийн тайлан нь стандартад нийцэж байвал энэ тухай нэмж тодруулах ёстой.
Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлан нь ашиглах боломжтой СТОУС-ын шаардлагыг хангаагүй бол стандартад  нийцсэн гэж үзэхгүй. Бүрэн багцаар хэвлэсэн завсрын тайлангийн хэлбэр, бүтэц бүрэлдэхүүн нь НББОУС1-ийн шаардлагад бүрэн гүйцээгүй бол уг тайланг стандарт нийцсэн гэж үзэхгүй. Завсрын тайланд багтах тухайн хугацааны санхүүгийн тайлангуудыг харуулбал: /хураангуй болон бүрэн/
1. Тухайн завсрын хугацааны үлдэгдэл баланс, өмнөх санхүүгийн жилийн эцсээрх харьцуулагдах үлдэгдэл баланс
2. Тухайн завсрын хугацааны ба тухайн тайлант өдөр хүртэлх өссөн дүнгээрх орлогын тайланг өмнөх санхүүгийн жилийн харъцуулагдах завсрын хугацааны орлогын тайлантай хамт үзүүлэх.
3. Тухайн тайлант үеийн өссөн дүн бүхий өмчийн өөрчлөлтийн тайланг өмнөх санхүүгийн жилийн харъцуулагдах хугацааны тайлангийн хамт үзүүлэх.
4. Тухайн тайлант үеийн өссөн дүн бүхий мөнгөн гүйлгээний тайланг өмнөх санхүүгийн жилийн харъцуулагдах хугацааны тайлангийн хамт үзүүлэх
Мэдээллийн өнгөрсөн үетэй зэрэгцүүлэгдэхүйц байдлыг нэмэгдүүлэх, мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар хүргэх үүднээс санхүүгийн тайланг харъцуулах үетэй нь хамт толилуулах шаардлагатай.
Баланс нь тухайн нөхцөл дэх санхүүгийн байдлыг илэрхийлэх учир өмнөх тайлант хугацааны баланстай, 1-р улирлын орлогын тайланг өнгөрсөн оны 1-р улирлын тайлантай зэрэгцүүлэх нь мэдээллийн үр ашигтай байдлыг дээшлүүлнэ. Ингэснээр үйл ажиллагааны улирлын, орчлын шинж чанарыг үнэлэх боломжтой болно.
Аж ахуй нэгжийн мөнгөн гүйлгээг мөн адил өнгөрсөн үеийн зэрэгцүүлэгдэх хугацааны мэдээлэлтэй хамт толилуулснаар мөнгө бий болгох чадвар, мөнгөн урсгал хэрхэн өөрчлөгдснийг үнэлэх боломжтой болно.
Аж ахуй нэгжийн санхүүгийн жил 12.31-р дуусвар болдог.уг аж ахуйн нэгжийн 2007 оны 1-р улиралын завсрын тайланд дараах зүйлс багтана.
Баланс              Зэрэгцүүлэлт
Хугацаа 07.03.31 06.12.31
Орлогын тайлан
3 сараар 07.03.31 06.03.31
Өмчийн өөрчлөлтийн тайлан
3 сараар 07.03.31        06.03.31
Мөнгөн гүйлгээний тайлан
3 сараар 07.03.31          06.03.31
Завсар үеийн санхүүгийн тайлагналын зорилгоор түүний элементүүдийг хүлээн зөвшөөрөх, хэмжих, ангилах, тодруулах явцдаа материаллаг байдлыг завсрын хугацааны санхүүгийн мэдээлэлтэй уялдуулан үнэлэх ёстой.
Материаллаг байдлыг үнэлэхэд завсрын хэмжилт нь санхүүгийн тоо мэдээллийн хэмжилтээс илүү найдвартай тооцоолол байдаг. Тухайлбал: бараа материалын хувьд иж бүрэн тооллогыг жилийн эцсээр хийдэг тохиолдолд завсрын тайлант хугацаанд борлуулалтын нийт ашгийн түвшинд үндэслэн тооцоолол хийж болно. Аж ахуй нэгж нь дараагийн тайлант хугацааны санхүүгийн тайланд тусгахаар өнгөрсөн тайлант жилийн сүүлийн өдрөөс хойш бүртгэлийн бодлогод өөрчлөлт орсоноос бусад тохиолдолд завсрын хугацааны өнгөрсөн тайлант хугацааныд ашиглагдсантай ижил бодлогыг мөрдөнө. Гэхдээ аж ахуй нэгжийн тайлан бэлтгэх давтамж нь жилээр хэмжсэн хэмжилтэд нөлөөлөх ёсгүй. Энэ зорилгод хүрэхийн тулд завсрын хугацааны хэмжилт нь тухайн өдрөөрх жилийн өссөн дүнд үндэслэнэ. Өөрөөр хэлбэл завсрын болон жилийн санхүүгийн тайланд ижил бодлого баримтлахыг шаарддаг. Аж ахуй нэгж нь хөрөнгө, өр төлбөр, орлого, зардлыг хүлээн зөвшөөрөх зарчим нь жилийн болон завсрын тайланд ижил байна. Тухайлбал хөрөнгийн хувьд эдийн засгийн үр ашгийг тооцоходоо жилийн эцэст болон завсрын хугацаанд ижил шалгуурыг ашиглана. Аж ахуй нэгж нь тодорхой нэг завсрын хугацаанд илүү их орлого олж болно. Ийм орлогыг олсон тайлант үед нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Улирлын шинэ чанартай худалдаанаас олох орлого, ногдол ашгийн орлого гэх
Зарим төрлийн хураамж төлбөрүүд жилийн эцэст төлөгддөг, ийм төрлийн зардлууд гарах нь тодорхой бол тайлант хугацаа бүрт хуримтлуулах нь зохимжтой.

Сэтгэгдэлүүд

Comments are closed.

Scroll To Top