2014/09/03

НББОУС 28

Хамрах хүрээ
Энэ стандарт нь хараат компанид хийсэн хөрөнгө оруулалтыг бүртгэх удирдамж, зааварчилгаагаар хангана. Хөрөнгө оруулалт нь хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэл эсвэл өмчийн бусад хэлбэрээр байж болно.

Энэ стандарт нь дараах удирдамж, зааварчилгаагаар хангадаг:
•    нэгтгэсэн санхүүгийн тайланд хараат компани дахь сонирхлыг хэрхэн бүртгэх; болон
•    хөрөнгө оруулалтыг ямар үед емчийн аргаар, ямар үед өртгийн аргаар бүртгэх талаар.
Нэр томъёо
Хараат компани (Associate): хөрөнгө оруулагчийн охин компани нь ч биш мен хамтарсан үйлдвэр нь ч биш бөгөөд хөрөнгө оруулагч түүнд мэдэгдэхүйц нөлөөтэй аж ахуйн нэгж.
Нэгтгэсэн санхүүгийн тайлан (Consolidated financial statements): бүлэглэлийн санхүүгийн тайланг эдийн засгийн нэг аж ахуйи нэгж мэтээр толилуулсныг хэлнэ.
Хяналт (Controi): аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас өгөөж хүртэхийн тулд өөр аж ахуйн нэгжийн санхүүгийн болон үндсэн үйл ажиллагааны бодлогыг удирдах эрх мэдэл.
Өмчийн арга (Equity method): хөрөнгө оруулалтыг анх өртгөөр нь бүртгээд, дараах үеэс нь санхүүжигчийн цэвэр хөрөнгө дэх хөрөнгө оруулагчид ногдох хувийг худалдан авалтын дараах өөрчлөлтөөр тохируулан бүртгэх арга. Санхүүжигчийн үндсэн үйл ажиллагааны үр дүнгээр хөрөнгө оруулагчид ногдох хувьд үзүүлсэн нөлөөллийг орлого үр дүнгийн тайланд тусгавал зохино.
Мэдэгдэхүйц нөлөө (Significant Influence): санхүүжигчийн санхүүгийн болон үндсэн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлоход оролцох бөгөөд бодлогод хяналт тавихгүй байх эрх.
Охин компани (Subsidiary): өөр аж ахуйн нэгж (толгой компани гэгдэх)- ийн хяналтанд байгаа аж ахуйн нэгж.
Өртгийн арга (Cost method): хөрөнгө оруулалтыг өртгөөр нь бүртгэх нягтлан бодох бүртгэлийн арга юм. Зөвхөн худалдан авалтын өдрөөс хойших үеүдэд бий болсон санхүүжигчийн хуримтлагдсан цэвэр ашгийн хуваарилалтаас херөнгө оруулагчийн хүлээн авсан хэмжээг хөрөнгө оруулалтаас хүлээн авсан орлого гэж санхүүгийн үр дүнгийн тайланд тусгана.
Тодруулвал:
•    хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулагч гэж нэрлэх; ба
•    хөрөнгө оруулалтыг хүлээн авч буй байгууллагыг санхүүжигч гэж нэрлэнэ.
Хараат иомпани (Associate): хөрөнге оруулагчийн хяналтанд байгаа аж ахуйн нэгж биш, мөн хамтарсан үйлдвэр ч биш бөгөөд хөрөнгө оруулагч түүнд мэдэгдэхүйц нөлөөтэй байгууллага.
Мэдэгдэхүйц нөлөө
Ерөнхийдөө, 20% буюу түүнээс дээш хэмжээний саналын эрхтэй бол тэр эрхээ хэрэгжүүлээгүй болон нөлөөгөө ашиглаагүй гэдгийг баталж чадахаас бусад тохиолдолд мэдэгдэхүйц нөлөөтэй гэж үзнэ. (НББОУС 28.6)
Хөрөнгө оруулагч мэдэгдэхүйц нөлөөтэй байгаа нь гол төлөв дараах нэг буюу хэд хэдэн арга замаар нотлогдоно:
а)    Санхүүжигчийн захирлуудын зөвлөлд буюу түүнтэй адилтгах удирдлагын бүрэлдэхүүн дэх төлөөлөл;
б)    Бодлого боловсруулах ажиллагаанд оролцох байдал;
в)    Хөрөнгө оруулагч болон санхүүжигчийн хоорондох матөриаллаг ажил гүйлгээ;
г)    Удирдах боловсон хүчний сэлгээ; буюу
д)    Чухал тусгай мэдээллээр хангах. (НББОУС 28.7)
Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалт.
Энэ нь заавал мөнгөн хөрөнгө байх албагүй. Энэ нь ажилтан юмуу эсвэл хөрөнгө, зохиогчийн эрх болон патентаа ашиглуулах эсвэл санхүүжигчид олгох бусад материаллаг тусламжийн хэлбэрээр байж болно. Хөрөнгө оруулалт нь мөнгөн хөрөнгөөр хийгдээгүй тохиолдолд түүнийг бодит үнэ цэнээр нь үнэлэх шаардлагатай.
Хөрөнгө оруулагч нь үйл ажиллагаагаа явуулахад нь зориулж санхүүжигчид хөрөнгө өгсөн тохиолдолд хөрөнгө оруулалтын үнэ цэнийг өгсөн хөрөнгийн бодит үнэ цэнээр нь хүлээн зөвшөөрнө.
Өмчийн арга
а)    Хөрөнгө оруулалтыг анх өртгөөр нь бүртгэнэ;
б)    Санхүүжигчийн цэвэр ашиг буюу алдагдлаас хөрөнгө оруулагчид ногдох хувийн дүнгээр хөрөнгө оруулалтын дансны үнийг тохируулах;
в)    Санхүүжигчийн цэвэр ашиг буюу алдагдлаас хөрөнгө оруулагчид ногдох хувь оролцооны ноогдол ашгийн нөлөөллийн дүнгээр хөрөнгө оруулалтын дансны үнийг тохируулах;
г)    Дараах шалтгаанаар хөрөнгийн үнэ цэнийн өөрчлөлтөөс үүдэн хөрөнгө оруулагчийн хувь оролцоог өөрчлөхдөө дансны үнийг нь тохируулна:
i)    хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын дахин үнэлгээ;
ii)    хөрөнгийн болон өр төлбөрийн гадаад аалютын ханшийн зөрүү; ба
iii)    санхүүжигчийн бизнесийн бүтцэд орсон өөрчлөлтөөс эсвэл хөрөнгө оруулагчаас шалтгаалан хөрөнгө оруулалтын бүтцэд хийгдэх өөрчлөлт. (НББОУС 28.13)
Жишээ 1 Өмчийн арга
Төрийн өмчит аж ахуйн нэгж “А” нь Петровис компанид 20%-ийн хөрөнгө оруулалт хийхээр 2,500,000 төгрөг төлжээ. Хөрөнгө оруулалт хийх үед Петровис компанийн цэвэр хөрөнгө нь 10,000,000 төгрөг байсан бөгөөд Петровис компанийн үйл ажиллагаатай холбогдуулан 500,000 төгрөгийг гүүдвилд төлжээ. Гүүдвил гэдэг нь тухайн байгууллагад хамаарах, тодорхойлох боломжгүй биет бус хөрөнгө юм. Гүүдвил нь сайн нэр хүнд, сайн ажиллагсад, үнэнч харилцапчид, бэлтгэн нийлүүлэгчидтэй сайн харилцаатай байх зэргээс бүрдэнэ. Гүүдвил гэдэг нь тухайн байгууллагад хамаарах биет бус хөрөнгө байгааг хүлээн зөвшөөрөх, хувьцааны баталгаа болах цэвэр хөрөнгөөс гадна төлсөн урамшуулал бөгөөд гүүдвилийг санхүүжигчид оруулсан хөрөнгө оруулалтаас тусад нь бүртгэдэг.
Энэ тохиолдолд анхны ажил гүйлгээг дараах байдлаар бүртгэнэ:
Дт Петровис компани дахь хөрөнгө оруулалт 2,000,000
Дт Петровис компанийг худалдаж авсаны гүүдвил   500,000
Кт Банкин дахь харилцах    2,500,000
Дараа нь дараах ажил гүйлгээ гарсан:
санхүүгийн жилийн эцэст 300,000 төгрөгийн ашиг бүртгэгдсэн;
Петровис компани нь 150,000 төгрөгийн ноогдол ашиг төлсөн; ба
Петровис компанийн хөрөнгийг дахин үнэлсэн ба үүний үр дүнд хөрөнгийн үнэ цэнэ нь 500,000 төгрөгөөр нэмэгдсэн.
Өмчийн аргыг ашигласан үед тэдгээр ажил гүйлгээ бүрийн нөлөөг дараах байдлаар бүртгэнэ:
Санхүүжигчийн          Хөрөнгө  оруулагчийн     Хөрөнгө оруулалтаас
Үйл явдал                    Цэвэр                    санхүүгийнтайлан дахь       олсон хөрөнгө
хөрөнгийн дүн       хөрөнгө  оруулалтын         оруулагчийн ашиг
Дүн                                  (алдагдал)
Хувьцаа худалдан авалт                     10,000,000    2,000,000    0
300,000 төгрөгний ашиг                   10,300,000    2,060,000    60,000
150,000 төгрөгний ногдол ашиг     10,150,000    2,030,000    (30,000)
500,000 төгрөгний хөрөнгийн
дахин үнэлпээ                                10,650,000    2,130,000    100,000
Өмчийн арга нь хөрөнгө оруулагчийн санхүүгийн тайланд бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын дүн нь санхүүжигч компанийн цэвэр хөрөнгийн 20%-тай тэнцүү байгааг баталгаажуулдаг.
Өртгийн арга
Хөрөнгө оруулалтыг бүртгэх өртгийн арга нь санхүүжигч аж ахуйн нэгж дэх хөрөнгө оруулалтыг худалдан авалтын нийт өртгөөр нь хүлээн зөвшөөрдег. Гүүдвилийг тусад нь бүртгэхгүй. Худалдан авалтын өдрөөс хойшхи үеүдэд бий болсон санхүүжигчийн ашиг эсвэл алдагдлаас хөрөнгө оруулагчийн хувь оролцоогоор хөрөнгө оруулалтын дүнг тохируулдаг. Үүнээс гадна, хүлээн авсан ногдол ашиг нь хөрөигө оруулалтын дансны үнийг бууруулдаг. Хөрөнгийг дахин үнэлсний үр дүнд үүссэн хөрөнгө оруулалт дахь өөрчлөлтийг өртгийн аргаар хүлээн зөвшөөрдөггүй.
Жишээ 2. Өртгийн арга
Төрийн өмчит аж ахуйн нэгж “А” нь Петровис компанид 20%-ийн хөрөнгө оруулалт хийхээр 2,500,000 төгрөг төлжээ. Хөрөнгө оруулалт хийх үед Петровис компанийн цэвэр хөрөнгө нь 10,000,000 төгрөг байсан бөгөөд Петровис компанийн үйл ажиллагаатай холбогдуулан 500,000 төгрөгийг гүүдвилд төлжээ.
Дараа нь дараах ажил гүйлгээ гарсан:
•    санхүүгийн жилийн эцэст 300,000 төгрөгийн ашиг бүртгэгдсэн; Петровис компани нь 150,000 төгрөгийн ногдол ашиг төлсөн; ба Петровис компанийн хөрөнгийг дахин үнэлсэн ба үүний үр дүнд хөрөнгийн үнэ цэнэ нь 500,000 төгрөгөөр нэмэгдсэн. Өртгийн аргын дагуу тэдгээр ажил гүйлгээ бүрийн нөлөөг дараах байдлаар бүртгэнэ:
Санхүүжигчийн          Хөрөнгө  оруулагчийн     Хөрөнгө оруулалтаас
Үйл явдал                    Цэвэр                    санхүүгийнтайлан дахь       олсон хөрөнгө
хөрөнгийн дүн       хөрөнгө  оруулалтын         оруулагчийн ашиг
Дүн                                  (алдагдал)
Хувьцаа худалдан авалт       10,000,000                                   2,500,000
300,000₮  ашиг                      10,300,000                                  2,500,000                        Өөрчлөгдөхгүй
150,000 Т ногдол ашиг          10,150,000                                 2,470,000                      (30,000)
500,000 Т хөрөнгийн дахин үнэлгээ   10,650,000                 2,470,000                     Өөрчлөгдөхгүй
Тайлбар: Ашгийн тодорхой хэсгийг орлого гэж хүлээн зөвшөөрсен.
Өмчийн аргыг хэрэглэх хэрэглээний чөлөөлөлт
Энэ стандартад өмчийн аргын хэрэглээтэй холбогдуулан 2005 онд дараах өөрчлөлтүүд орсон байна:
а) Хараат компанийг худалдан авсан болон 12 сарын дотор худалдан борлуулахаар эзэмшиж байгаа бол өмчийн арга хэрэглэхийг шаардахгүй. Энд хөрөнгө оруулалтыг худалдан борлуулах зорилгоор худалдаж авсан бөгөөд удирдлага худалдан авагчийг идэвхтэйгээр хайж байгаа гэсэн нотопгоо байх ёстой. “12 сарын дотор” гэсэн нь “ойрын ирээдүйд” гэсэн үгсийг орлосон. Хэрэв хараат компани 12 сарын дотор худалдан борлогдоогүй бол нарийн тодорхойлсон нөхцөлгүйгээр худалдан авсан өдрөөс эхлэн өмчийн аргаар бүртгэх ёстой.
б) Хэрэв хөрөнгө оруулагчийн мэдэгдэхүйц нөлөөлөл цаашид оршин байгаа бол хэрэв удаан хугацааны дарамт шахалтанд үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулагчид сан хөмрөгийг шилжүүлэх боломж мэдэгдэхүйцээр буурч байгаа хараат компаний хөрөнгө оруулалтыг өмчийн аргаар бүртгэнэ. Мэдэгдэхүйц нөлөөг алдаж эхэлсэн үеэс өмчийн аргыг хэрэглэхийг зогсооно.
Хараат компанитай хийсэн ажил гүйлгээний хэрэгжээгүй ашиг. алдагдлыг устгах
Энэ стандартад 2005 онд дараах өөрчлөлт орсон байна:
Хөрөнгө оруулагч болон хараат компаний хоорондын “дээшээ чиглэсэн” болон “доошоо чиглэсэн” ажил гүйлгээнээс бий болсон ашиг, алдагдлыг хараат компани дахь хөрөнгө оруулагчийн хувь оролцооны хэмжээгээр устгах ёстой.
Нягтлан бодох бүртгэлийн нэгдмэл бодлого
Энэ стандарт нь хөрөнгө оруулагч нь өөрийнхөө нягтлан бодох бүртгэл, тайлагналд нийцүүлэх зорилгоор хараат компанийн санхүүгийн тайланд зохих тодруулга хийхийг шаарддаг. НББОУС 28 Хараат Компани дахь Хөрөнгө Оруулалт-ын өмнөх хянан найруулгад “нягтлан бодох бүртгэлийн нэгдмэл бодлого хэрэглэх практик боломжгүй бол” гэсэн шаардлагьг чөлөөлсөн байна.
Гарзыг хүлээн зөвшөөрөх
Хөрөнгө оруулагч нь хараат компани дахь алдагдлын хувь хэмжээг хүлээн зөвшөөрөхдөө хараат компани дахь хөрөнгө оруулалтын дансны дүн, хараат компани дахь удаан хугацааны хувь оролцоог авч үзнэ. БТХ-20-д хараат компани дахь хөрөнгө оруулалтын дансны дүнгээс хөрөнгө оруулагчийн хувь хэмжээгээр алдагдлыг хүлээн эөвшөөрөхийг хязгаарласан байдаг

Comments are closed.

Scroll To Top