2014/11/24

Хямралын уг сурвалж, шалтгаан

“Alcao inc”, “American express”, “Bank of America”, “Citi-group inc”, “Intel corp”, “General motors”, “Boeing co”, “Cat-erpillar inc”, “AT&T inc” зэрэг үндэсний томоохон компани, банк санхүүгийн байгууллагууд хөрөнгийн бирж дээр II, III эрэмбийн үүсмэл үнэт цаасыг гарган улмаар тэндээс ихээхэн хөрөнгө татаж санхүүгийн эргэлтэнд оруулж байлаа.
 Тухайн үед мөнгөний илүүдэл үүсч эхэлсэн учраас санхүүгийн зах зээлийг урамшуулж, түүгээр олон төрлийн үүсмэл үнэт цааснууд дамжин өнгөрч энэ нь тус улсын эдийн засаг дах инфляцийг буруулж чадсан.
Яг ийм нөхцөлд банкинд итгэж мөнгөө хадгалуулах уламжлалт арга хоцрогдож, үнэт цаасанд хөрөнгө оруулах замаар мөнгөө богино хугацаанд ямар ч эрсдэлгүй өсгөж болно гэсэн ойлголт ард иргэдийн дунд газар авч эхэлсэн.
        Тухайн үед хөрөнгийн бирж дээрээс үнэт цаас худалдан авснаар жилийн 25-30 хувийн орлого хүртэж байсан нь асар өндөр үзүүлэлт. Энэ үсрэнгүй ашиг, шинэ үзэгдэл богино хугацаанд газар авч 1990-ээд онд АНУ-ын нийт гэр бүлийн 60 гаруй хувь нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцож мөнгөө өсгөдөг болчихоод байв.
Гэхдээ ингэж хөрөнгийн бирж дээр том бага янз бүрийн арилжаа хэтэрхий хавтгайрсан нь зах зээлийг хоосон бөмбөлөг мэт зохиомлоор хийлж байсан учраас эдийн засагт хий хоосон үнийн хөөрөгдөл үүсэх аюулд орсон.
        Энэ нь эргээд зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж байсан учраас л өнөөгийн хямралт байдлын суур ингэж тавигдсан гэж үзэх бүрэн үндэстэй.
Америкт  бий болсон энэ хямрал гинжин урвал дэлхий даяар бий болоод байгаа үнийн хөөрөгдөл инфляцийн огцом өсөлтийг бий болгосон учраас үндэсний компаниудын бараа бүтээгдэхүүний өртөг зардал улам нэмэгдсээр байна.
Мэдээж үүнийг дагаад  борлуулалт муудаж хаа сайгүй алдагдал хүлээж байгаа болохоор өрсөлдөх чадвар буурах нь ойлгомжтой.
       Энэ тохиолдолд яадаг вэ гэхээр хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшиж байгаа компанийнхаа санхүү, эдийн засгийн байдлыг сайтар нягталж үзээд, цаашид байдал бүр хүндэрнэ гэж дүгнэсний дараа хувьцаагаа зарж эхэлсэн нь хөрөнгийн бирж дээрх нөхцөл байдлыг улам муутгахад хүргэдэг зүй тогтолтой.
2002 оны хавраас Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаа хийгч томоохон компаниудын чадавхи суларч үнэт цаасны ханш унах анхны шинж тэмдэг илэрсэн гэж шинжээчид үздэг.
     Энэ үзэгдэл улам даамжирч АНУ-ын томоохон компаниудын хувьцааны гол индексүүд болох “Dow Jonеs”, “S&P500”, “NASDAQ” унаж эхэлсэн. Ийм нөхцөл байдал 1929 онд АНУ-ын “Wall Street”-ын хөрөнгийн бирж дээр болж дэлхийн эдийн засгийг бүхэлд нь гүнзгий хямралд оруулж байсан түүх бий.
Дэлхийн том компаниуд эдийн засгийн ийм хүнд эрсдлүүдийг урьдчилж тооцоолоод, нөхцөл байдлыг давах туулах гарцыг олж тогтоосон байдаг.

         Жишээ нь АНУ-ын алдартай тэрбумтан, банкны эзэн Жон Морган их мэдрэмжтэй хүн байсан бөгөөд тэрээр хувьцааны ханш унаж хөрөнгийн бирж дампуурах гэж байгааг мэдэж хэдхэн хоногийн өмнө өөрийн эзэмшилд байсан бүх хувьцаагаа амжаад зарчихсан.
Түүний энэхүү гэнэтийн шийдвэрийн шалтгааныг тодруулахаар конгресст дуудаж “Жон Морган та хүний ухаан чадлаас давсан онцгой мэдрэмжтэй хүн үү, эсвэл энэ зах зээлийг та л удирдан залдаг юм уу” гэхэд тэрээр “Намайг ийм гэнэтийн шийдвэр гаргахад гудамжинд суудаг жирийн гутал цэвэрлэгч нөлөөлсөн. Би нэг өдөр гутлаа цэвэрлүүлээд сууж байтал гутал цэвэрлэгч надаас “Хөрөнгийн бирж дээрх төмөр замын компаниудын хувьцааны ханш ирээдүйд яах талаар та хэлж өгөөч, би тэнд хэдэн хувьцаа эзэмшдэг юм” гэж асуусан.
         Тэгээд миний бие хөрөнгийн бирж дээр гутал цэвэрлэгч хүртэл тоглож байхад над шиг өндөр мэргэжлийн хүнд хийх ажил байхгүй юм байна гэж ойлгосон учраас бүх хувьцаагаа маш хурдан зарсан” гэж хариулсан байдаг.
Хямрал явагдах бүрд цаг үедээ тохируулан ямар нэг гарц олсоор ирсэн. Гэхдээ 1929 оны дэлхийн санхүүгийн хямралаас АНУ дангаараа гарах гэж оролдоод чадаагүй бөгөөд энэ нь дэлхийн II дайнаар дуусгавар болсон.
Харин 1970-аад оны нефтийн хямрал, 1980-аад оны дэлхийн улс орнуудын өрийн хямралын үед АНУ Засгийн газрынхаа зардлыг өсгөж, цэрэг армийн салбарт түлхүү хөрөнгө хаях замаар хямралаас гарч байсан.
        Энэ үед АНУ-д “Рейганомика” гэдэг эдийн засгийн бодлого хэрэгжүүлж хүйтэн дайныг дэгдээн зэвсэглэлээр түлхүү хөөцөлдөж, батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлснээр богино хугацаанд хямралын хурц үеийг даван туулж ажилгүйдлыг бууруулж чадсан гэж үздэг.
www.mta.mn

Сэтгэгдэлүүд

Comments are closed.

Scroll To Top