2014/10/22

Хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмж нийгмийн даастгалын сангаас компаний дансанд орж ирсэн

Асуулт:

Хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмж нийгмийн даастгалын сангаас компаний дансанд орж ирсэн тохиолдолд уг орж ирсэн мөнгийг тухайн хүнд өгөхдөө ямар нэгэн татвар ногдуулах уу? хүнээс асуусан чинь хуучин ХАОАТ авдаг байсан одоо авахгүй болсон шинэ хуулиар гээд байхын тэр хуулийг нь хаанаас харж болох бол Хариу явуулж туслана уу. Танай сургалтанд сууж байсан юм: 

Хариулт:

Нийгмийн даатгалын сангаас олгосон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж/акт/ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 

16 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх орлого

16.1.Дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө: 

16.1.1.хууль
тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж,
төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн
буцалтгүй тусламж; 

гэж заасан орлогод хамаарна. Энэ тухай дээд шүүхийн тайлбар байдаг.

 

 

Сэтгэгдэлүүд

Comments are closed.

Scroll To Top