2014/11/22

АМРАЛТЫН МӨНГӨ БОДОХ АРГАЧЛАЛ

Амралтын мөнгийг бодохдоо:

1. Амралтын олговор бодогдох дүн сүүлийн 12 сарын олговол зохих цалингийн нийлбэр байна.
2. Ажилласан хоног нь сүүлийн 12 сарын стандарт хоногийн нийлбэр байна.
3. Амралт эдлэх хоног нь жилдээ ажлын 15 хоног байна. Ажилласан жилээс хамаараад дараах нэмэгдэл хоног амрах эрх эдэлнэ.
* 6-10 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 3
* 11-15 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 5
* 16-20 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 7
* 21-25 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 9
* 26-31 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 11
* 32-оос дээш жил шимтгэл төлж ажилласан бол 14

НЭГ ХОНОГТ НООГДОХ АМРАЛТЫН МӨНГӨ=Сүүлийн 12 сарын нийт олговол зохих цалин / сүүлийн 12 сарын нийт ажилвал зохих хоног

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН МӨНГӨ=Нэг хоногт ноогдох амралтын мөнгө * (15 хоног + Ажилласан жилийн нэмэгдэл хоног)

 

Сэтгэгдэлүүд

Comments are closed.

Scroll To Top