2014/09/17

Татвар суутгагч гэж хэнийг хэлэх, суутгагч суутгах ёстой татвараа суутгаагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.6 “суутгагч гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ” гэж хуульчилсан. Суутгагч суутгах ёстой татварыг суутган авч төсөвт төвлөрүүлээгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтаар тэрхүү татварыг тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгөнөөс нөхөн төлүүлэх эрхийг татварын улсын байцаагчид хуулиар олгосон байна. Суутгагч нь татварыг суутган авч, төсөвт төлж, тайлагнаж байгаагаараа Татварын ерөнхий хуулийн 13.1 дэх хэсэгт заасан татвар төлөгч болж байна. Иймээс түүнд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан “Татвар төлөгчийн үүрэг” мөн нэг адил хамаарна. Татварын ерөнхий хуулийн 18.1.6 “бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх”, энэ зүйлийн 18.1.1. “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн үүргүүд суутгагчид хамаарч байна. Өөрөөр хэлбэл суутгагч нь суутгах татварыг үнэн зөв ногдуулж төсөвт төлөх, суутгагчийн тайланг Татварын ерөнхий хуулийн 18.1.1-д заасан үүргийнхээ дагуу Татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй байна. Иймээс Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл /Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага/-ийн 74.1.3 эсхүл 74.1.4 дэх заалтаар суутгасан татварыг тайланд тусгаагүй гэсэн хариуцлагыг хүлээлгэнэ. Мөн суутгасан татвараа тайландаа тусгасан боловч уг татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй тохиолдолд 74.2-т зааснаар төлөгдөөгүй татвар / суутгал /-ын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

Comments are closed.

Scroll To Top