2014/08/01

Үндсэн хөрөнгийн элэгдлийг хэдэн жилээр тооцох вэ?

Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохдоо Засгийн газрын 2005.11.23-ны өдрийн 233 дугаар тогтоолоор баталсан “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам”-ыг баримтлана.
Татварын зорилгоор үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйлд заасан заалтыг баримтлана.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйлд зааснаар 1 жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд  элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохдоо
-    Барилга байгууламж 40
-    Машин, механизм, техник, тоног төхөөрөмж 10
-    Компьютер, түүний эд анги, программ хангамж 3
-    Ашиглах хугацаа нь тодорхойгүй биет бус хөрөнгө 10
-    Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна / хүчин төгөлдөр байх хугацаанд
-    Бусад үндсэн хөрөнгө 10 жилээр тус тус тооцож элэгдэл хорогдлын шимтгэлийг тооцно.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн  13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийнхөө барьж байгуулсан үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцэд зарцуулсан үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг тэдгээр барилга, байгууламжийн ашиглагдах хугацаанд тогтмол хэмжээгээр тооцож жил бүр албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцно.

Comments are closed.

Scroll To Top