2014/09/30

Шууд болон шууд бус татвар гэж юу вэ

XX зууны эхнээс татварыг ногдуулж авах аргаас нь шууд ба шууд бус гэж ангилах болсон. Шууд татварыг татвар төлөгчийн орлого юмуу эд хөрөнгөд шууд ногдуулж авдаг. Шууд татварын эцсийн төлөгч нь орлого, хөрөнгийг эзэмшигч өөрөө байдаг. Энэ татвар нь бодит шууд татвар ба хувийн шууд татвар гэж ангилагдана.

Бодит шууд татварыг, татвар ногдуулахаар тооцсон дундаж орлогод, хувийн шууд татварыг жинхэнэ олсон орлогод ногдуулж авах бөгөөд татвар төлөгчийн бодит төлбөрийн чадварыг тооцож татварыг ногдуулдаг. Шууд бус татварыг бараа үйлчилгээний үнэнд оруулж тооцдог. Энэ татварын эцсийн төлөгч нь бараа үйлчилгээг худалдан авагч нар байдаг. Татвар ногдуулж байгаа объектээс хамаарч тусгайлан тогтоосон шууд бус татвар гэж ангилдаг бөгөөд үүнийг тодорхой нэр заасан барааны группэд ногдуулдаг байна. Түгээмэл шууд бус татвар гэдэг нь нийт таваар үйлчилгээнд нийтлэг байдлаар ногдуулдаг.

Сэтгэгдэлүүд

Comments are closed.

Scroll To Top