2014/10/24

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн төрөл

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн төрөл


1. Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна:
1/өндөр насны тэтгэвэр;
2/тахир дутуугийн тэтгэвэр;
3/тэжээгчээ алдсаны тэтгэвэр.
2. Тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна:
1/хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;
2/жирэмсний болон амаржсаны тэтгэмж;
3/оршуулгын тэтгэмж.
4/ өвчтөн сахисны тэтгэмж.
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө/

3 дугаар зүйл. Шимтгэл төлсөн хугацаа

3 дугаар зүйл. Шимтгэл төлсөн хугацаа


1. Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно.
2. Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.
3. Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно:
1/хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа;
2/цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа;
3/тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа;
4/хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа;
5/хууль бусаар ажлаас халагдсан хугацаа;
6/иргэний хамгаалалтын болон бусад дайчилгааны хугацаа;
7/хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
8/ хуульд заасан бусад хугацаа. /Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацааны шимтгэл төлөх журмыг Засгийн газар тогтооно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР

4 дүгээр зүйл. Өндөр насны тэтгэвэр авах эрх

4 дүгээр зүйл. Өндөр насны тэтгэвэр авах эрх


1.Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. /1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. /1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3. Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
1/ нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол;
2/ нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол;
3/ нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол;
4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нас хүрээгүй даатгуулагч мөн хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаад цаашид тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхөө зогсоосон байхад түүний уг насанд хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах эрх нь хадгалагдана.
5. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.
6.Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

41 дүгээр зүйл. Тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих

41 дүгээр зүйл. Тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих


Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ. /Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмж, 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан//Энэ зүйлд 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5 дугаар зүйл. Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

5 дугаар зүйл. Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл


1. Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид “хөдөлмөрийн хөлс” гэх/-ын 45 хувиар тогтооно.
2. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно.
3. Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.
4. Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /цаашид “хөдөлмөрийн баталгаат хөлс” гэх/-ний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна.
5. /Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг Монгол Улсын 1998 оны 5 дугаар сарын 7-ны хуулиар хүчингүйд болсонд тооцсон/.

6 дугаар зүйл. Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа

6 дугаар зүйл. Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа


Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ ТАХИР ДУТУУГИЙН ТЭТГЭВЭР

7 дугаар зүйл. Тахир дутуугийн тэтэгэвэр авах эрх

7 дугаар зүйл. Тахир дутуугийн тэтэгэвэр авах эрх


1. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнө 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

8 дугаар зүйл. Тахир дутуу болсныг тогтоох

8 дугаар зүйл. Тахир дутуу болсныг тогтоох


1. Тахир дутуу болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хагас /хэсэгчлэн/ алдсан гэж ангилна.
2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.
3. Тахир дутуу болсныг тогтооход баримтлах өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

9 дүгээр зүйл. Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ

9 дүгээр зүйл. Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ


1. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг түүний хөдөлмөрийн хөлснөөс энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр тогтооно.
2. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг түүний хөдөлмөрийн хөлснөөс энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээнд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр бодож тогтооно.
3. Тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй, тахир дутуугийн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээтэй тус тус адил байна.

10 дугаар зүйл. Тахир дутуугийн тэтгэвэр олгох хугацаа

10 дугаар зүйл. Тахир дутуугийн тэтгэвэр олгох хугацаа


Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал олгоно.

11 дүгээр зүйл. Тахир дутуу болсныг нөхөн тогтоож, тэтгэврийг нөхөн олгох

11 дүгээр зүйл. Тахир дутуу болсныг нөхөн тогтоож, тэтгэврийг нөхөн олгох


1. Хүндэтгэх шалтгаанаар эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоолгож чадаагүй даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тогтоосон бол 2 сараас хэтрэхгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно.
2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээгдэхгүй болсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааг сунгасан буюу нөхөн тогтоосон бол тухайн хугацааны тэтгэврийг нөхөн олгож болно. Хэрэв энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдвөл урьд тогтоогдсон тэтгэврийн хэмжээг баримтлан тэтгэврийг нөхөн олгоно.
3. Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан даатгуулагч хөдөлмөрийн чадвараа нөхөн сэргээгдсэнээс хойш 6 сарын дотор дахин тахир дутуу болсон тохиолдолд түүнд урьд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацааг үндэслэн тэтгэвэр тогтооно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР

12 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

12 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх


1. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
1/ хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас/ хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/;
2/хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 16 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү;
3/тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү;
4/эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр, нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;
5/найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/.
2. Дор дурдсан иргэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нэгэн адил тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
1/өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;
2/дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил;
3/төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойд эцэг буюу, эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил;
4/даатгуулагч сураггүй алга болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэр хүчинтэйд тооцогдсон тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд.
3. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс сүүлийн 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

13 дугаар зүйл. Тахир дутуу иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох

13 дугаар зүйл. Тахир дутуу иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох


Тэжээгч нь нас барсан бөгөөд өөр төрлийн тэтгэвэр авдаггүй тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хугацаанд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгож болно.

14 дүгээр зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

14 дүгээр зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл


Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно:

Гэр бүлийн хөдөлмөрийн
чадваргүй гишүүдийн тоо

тэтгэвэр бодох хувь
хэмжээ /хувиар/
З, түүнээс дээш 100
2 75
1 50

2. Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1,0 хувиар бодож нэмэгдүүлнэ.
3. Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн чадваргүй 1 хүнд хөдөлмөрийн баталгаат хөлсний 50 хувиар, 2 хүнд 75 хувиар, 3 ба түүнээс дээш хүнд 100 хувиар тус тус тогтооно. Харин тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас багагүй байна.

15 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох хугацаа

15 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох хугацаа


1. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас/ хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно.

16 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нэгтгэн тогтоох

16 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нэгтгэн тогтоох


Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно. Харин тогтоосон тэтгэврийг тэдний хүсэлтээр хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хуваан олгож болно.

ТАВДУГААР БҮЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ

17 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх

17 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх


1. Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.
2. Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн эмэгтэйчүүд /даатгуулагч/ хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

18 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ

18 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ


Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлснөөс дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгоно:

Шимтгэл төлж ажилласан хугацаа/жилээр/ Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/
5 хүртэл жил 50
5-аас 14 жил 55
15, түүнээс дээш жил 75

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

19 дүгээр зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа

19 дүгээр зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа


1. Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно.
2. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно.
3. Даатгуулагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно.
4. Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд 3 сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ.
5. Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг мэргэжлийн эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комисс, уг комисс байхгүй бол ерөнхий эмч, эрхлэгч, их эмч тогтооно. /Энэ зүйлийн 1-3 дахь хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтийг тусгав/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ

191 дүгээр зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтшгэмж авах эрх

191 дүгээр зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтшгэмж авах эрх


1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
3. Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.

192 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа

192 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа


1. Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Тэтгэмжийн даатгалд сайн дураар даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.
3. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

ДОЛДУГААР БҮЛЭГ ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖ

20 дугаар зүйл. Оршуулгын тэтгэмж авах эрх

20 дугаар зүйл. Оршуулгын тэтгэмж авах эрх


1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.
2. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.
3. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

21 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

21 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

211 дүгээр зүйл. Оршуулгын тэтгэмжийн хэмжээ

211 дүгээр зүйл. Оршуулгын тэтгэмжийн хэмжээ

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.
/Дээрх 211 дүгээр зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

НАЙМДУГААР БҮЛЭГ

212 дугаар зүйл. Өвчтөн сахисны тэтгэмж

212 дугаар зүйл. Өвчтөн сахисны тэтгэмж


1.Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 3-аас доошгүй сар төлсөн даатгуулагч эх /эцэг/, хууль ёсны асран хамгаалагч 0-5 насны хүүхдээ эмнэлэгт сахиж эмчлүүлсэн бол өвчтөн сахисны тэтгэмж олгоно.
2.Даатгуулагчид өвчтөн сахисны тэтгэмжийг хуанлийн жилд нийтдээ ажлын 30 өдрөөс илүүгүй хугацаанд тооцож олгоно.
3.Өвчтөн сахисны тэтгэмжийн хэмжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.
4.Өвчтөн сахисны тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах журам, шийдвэрлэх хугацаа, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Дээрх НАЙМДУГААР бүлгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө/

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ /Энэ бүлгийн дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар “НАЙМ” байсныг “ЕС” болгож өөрчилсөн ба 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө/ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ТОГТООХ, ОЛГОХ

22 дугаар зүйл. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох

22 дугаар зүйл. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох


1. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторхи аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно:
1/даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана;
2/даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол таван жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хуваана.
2. Даатгуулагч 5 жилээс доош хугацаанд шимтгэл төлсөн байх болзлоор тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо төлсөн шимтгэлээс нь тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж бодно.
3. Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлохдоо даатгуулагч тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан үеийн болон 1991 оны хөдөлмөрийн баталгаат хөлсийг харьцуулж гаргасан индексээр тэтгэвэр тогтоолгогчийн 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өөрчлөн тооцно.

23 дугаар зүйл. Тэтгэврийг хувь тэнцүүлэн бодох

23 дугаар зүйл. Тэтгэврийг хувь тэнцүүлэн бодох


Тэтгэврийг хувь тэнцүүлэн бодохдоо энэ хуульд заасан шимтгэл төлөх хугацааг бүрэн хангасан нөхцөлд тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих хугацааны нийт сарын тоонд хувааж, шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.

24 дүгээр зүйл. Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа

24 дүгээр зүйл. Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа


1. Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө:
1/өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа;
2/тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тахир дутуу болсноос хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор;
3/тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор.
2. Ажил олгогч өөрөөсөө шаардагдах баримт бичгийг саадгүй бүрдүүлж өгөх үүрэгтэй.
3. Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
4. Тэтгэмж авах өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө:
1/хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсан өдрөөс хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор;
2/оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай бол 6 сарын дотор, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэх шалтгаантай бол 6 долоо хоногийн дотор;
жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авсанаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэх шалтгаантай бол 6 долоо хоногийн дотор .
5. Нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж авах өргөдлийг хүлээж авснаас хойш хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох асуудлыг 21 хоногийн дотор, оршуулгын тэтгэмж олгох асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэнэ.

25 дугаар зүйл. Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг

25 дугаар зүйл. Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг


1. Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
1/нийгмийн даатгалын дэвтэр;
2/даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр;
3/даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;
4/тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
5/тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт;
6/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлоор тэтгэвэр тогтоолгоход хүүхдүүдийн төрсний гэрчилгээ.
2. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг, оршуулгын тэтгэмжийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн олгоно.
3. Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно.

26 дугаар зүйл. Тэтгэвэр, тэтгэмж олгох

26 дугаар зүйл. Тэтгэвэр, тэтгэмж олгох


1. Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно.
2. Нас хөгширсөн, өвчилсөн гэх мэт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр тэтгэврээ авах чадваргүй болсон иргэний тэтгэврийг хууль ёсны итгэмжлэгдсэн хүнд нь, эсхүл нийгмийн даатгалын байгууллага гэрээр нь хүргэн өгч үйлчилнэ.
3. Сэтгэл мэдрэлийн өвчтэй иргэнд болон 16-гаас доош насны хүүхдэд тогтоогдсон тэтгэврийг тэдний эцэг эхэд, эсхүл асран хамгаалагчид нь олгоно. Хэрэв эдгээр хүмүүс байхгүй бол хууль ёсны харгалзан дэмжигчид нь олгож болно.
4. Асрамжийн газарт асруулж байгаа тэтгэвэр авагчид урьд тогтоогдсон тэтгэврийнх нь 30 хувийг олгож болно.
5. Нийгмийн даатгалын байгууллага өөрийнх нь хүсэлтээр тэтгэврийг тэтгэвэр авагчийн хадгаламжид шилжүүлэн олгож болно.
6. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага ажил олгогчоор дамжуулан олгож төлбөл зохих шимтгэлээс нь суутган тооцно.
7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, түүнчлэн оршуулгын тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас олгоно.
8. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны нэг сараас дээш хугацааны тэтгэмжийг 14 хоног тутам бодож олгоно.

27 дугаар зүйл. Тэтгэвэр, тэтгэмж олголтыг түдгэлзүүлэн зогсоох

27 дугаар зүйл. Тэтгэвэр, тэтгэмж олголтыг түдгэлзүүлэн зогсоох


Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.
АРАВДУГААР БҮЛЭГ
/Энэ бүлгийн дугаарыг 1999 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар “Найм” байсныг “Ес” болгож өөрчилсөн/
/Энэ бүлгийн дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар ” ЕС” байсныг ” АРАВ” болгож өөрчилсөн ба 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө/
БУСАД ЗААЛТ

28 дугаар зүйл. Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох

28 дугаар зүйл. Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох

1. Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно:
1/авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан;
2/хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо өөрчлөгдсөн;
3/ тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан. /Энэ заалтыг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
2. Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно.
3. Тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
4. Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно.
5. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
/4,5 дахь хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
29 дүгээр зүйл. Тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийх
1. Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно:
1/тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол;
2/тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол.
2. Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна.
3. Нэг удаагийн суутгалын хэмжээ нь тэтгэмжийн болон сарын тэтгэврийн 50 хувиас хэтэрч болохгүй.
4. Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно.

30 дугаар зүйл. Тэтгэврийн хэмжээг өөрчлөх индекс

30 дугаар зүйл. Тэтгэврийн хэмжээг өөрчлөх индекс


Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

31 дүгээр зүйл. Гадаад улсаас ирсэн Монгол Улсын иргэн болон гадаадын харьяат иргэнд тэтгэвэр тогтоох

31 дүгээр зүйл. Гадаад улсаас ирсэн Монгол Улсын иргэн болон гадаадын харьяат иргэнд тэтгэвэр тогтоох


Хувийн журмаар гадаадад байнга оршин сууж байгаад эх орондоо байнга амьдрахаар бүрмөсөн ирсэн болон мөн журмаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэнд, түүнчлэн Монгол Улсад байнга оршин суухаар ирснээс хойш тус улсад ажиллаагүй гадаадын харьяат иргэдэд тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг Монгол улсаас тухайн улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээр болон олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
/Энэ хуулинд Монгол Улсын 1999 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн, 1999 оны 6 дугаар сарын 10-ны, 2000 оны 4 дүгээр сарын 20-ны, 2002 оны 4 дүгээр сарын 19-ний, 6 дугаар сарын 20-ны, 2003 оны 6 дугаар сарын 12-ны, 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./

Сэтгэгдэлүүд

Comments are closed.

Scroll To Top