2014/11/28

Татварын тайлан гаргах, татварын албанд тайлан хүлээн авах журам

Хоёр. Татварын тайланд тавигдах шаардлага, тайлан гаргах
2.1    Татварын тайлан дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.1    Татварын тайланг аж ахуйн нэгж, байгууллагын хувьд нягтлан бодох бүртгэлд, иргэн, хувиараа үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд энгийн бүртгэлд үндэслэн үнэн зөв гаргасан байх;
2.1.2    Тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй 2 хувь үйлдсэн байх;
2.1.3    Тайлангийн тоон үзүүлэлтийг өссөн дүнгээр гаргасан байх;
2.1.4    Тухайн тайлангийн хугацаанд үйл ажиллагаа  явуулаагүй тохиолдолд тайланд  «х» тэмдэглэгээ хийж ирүүлэх;
2.2 Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон  энэ журмын 2.1-д заасан шаардлагад нийцүүлэн гаргаж татварын албанд ирүүлнэ. 
2.3 Татвар төлөгч «х» тэмдэглэгээ хийсэн тайланг тухайн тайлангийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээ тайлбарласан албан бичгийн хамт ирүүлнэ.
2.4 Татвар төлөгч татварын албанд ирүүлсэн тайлангаа засварлах эрхтэй ба засварлах тухай албан бичгээр татварын албанд хүсэлт гаргана.
2.5 Татварын албанд тайлан хүлээн авсан хугацааг татвар төлөгчийн өөрийн биеэр ирүүлсэн тайлангийн хувьд уг тайланг татварын албанд хүлээн авч баталгаажуулсан өдрөөр, шуудангаар ирүүлсэн тайлангийн хувьд шууданг хүлээн авсан өдрөөр тус тус тооцно. Цахим тайлангийн хугацааг уг тайланг цахим мэдээллийн системд илгээсэн өдрөөр тооцно.
Гурав. Цахим хэлбэрээр татварын тайлан  гаргах
3.1 Татвар төлөгч татварын албаны “Цахим тайлангийн систем”-ийг ашиглан тайлангаа цахим хэлбэрээр татварын албанд ирүүлж болно.
3.2 Татвар төлөгч цахим тайланг өгөхдөө харъяалагдах татварын албанаас системд нэвтрэх код авна. Татварын албанаас авсан нэвтрэх кодыг татвар төлөгч солих шаардлагатай бөгөөд уг нэвтрэх кодын нууцлалыг татвар төлөгч хариуцна.
3.3 Татвар төлөгч “Цахим тайлангийн систем”-д хандан тайлан гаргах заавар, зөвлөмжтэй сайтар танилцаж тайланг маягтын дагуу бүрэн, алдаагүй шивж татварын албанд илгээнэ. Илгээсэн тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг татвар төлөгч хариуцна.
3.4 Татвар төлөгч “Цахим тайлангийн систем” /e-tax.mta.mn/-д хандан дараахь горимын дагуу ажиллуулна.
•    Системд нэвтрэх – “Цахим тайлангийн систем”-д нууц үгээ оруулан нэвтэрнэ.
•    Татварын тайлангийн төрлийг сонгох – “Тайлан өгөх” цэсээр орж татварын тайлангийн төрлийг сонгоно.
•    Татварын тайланг шивж оруулах ба хадгалах- Сонгосон татварын тайланг үзүүлэлтийн дагуу шивж оруулах ба хадгална.
•    Татварын тайланг илгээх – Шивсэн тайланг сайтар нягталсны дараа илгээнэ. Илгээхээс өмнө алдаатай оруулсан тайланг засварлаж болно.
•    Илгээсэн тайланг харах – “Тайлан харах” цэсээр орж илгээсэн татварын тайлан, мэдээ болон НӨАТ-ын падааныг тайлант хугацаагаар нь, маягтын үзүүлэлтээр нь харна.
•    Татварын тайланг залруулах- Алдаатай тайланг залруулна.
•    Системээс гарах-  Тайланг шивж дууссаны дараа заавал системээс гарах үйлдлийг хийсэн байна.
3.5 Татвар төлөгч “Цахим тайлангийн систем”-д хандан цахим тайланг ирүүлэхээс гадна өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн мэдээллийг авч, и-мэйл хаяг бүртгүүлэх, нэвтрэх үгээ солих боломжтой байна.
3.6 Татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн тооцоо татварын албатай тооцоо нийлсэн мэдээлэлтэй зөрж байвал татварын албанд мэдэгдэнэ.
3.7 Татвар төлөгч цахим тайланг тухайн тайлан гаргах хуулиар тогтоосон өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд багтаж цахим хэлбэрээр татварын албанд илгээх бөгөөд хугацаа хожимдуулсан тайланг харъяалах татварын албанд биеэр хүргүүлнэ.
3.8 Цахим тайлангийн систем нь жилийн эцсийн тайлангийн хувьд дараа оны эхний өдрөөс тайлан ирүүлэх хугацааны сүүлийн өдрийг хүртэл, бусад хугацааны тайлангийн хувьд тайлан ирүүлэх хугацааны сарын эхний өдрөөс тайлан ирүүлэх хугацааны сүүлийн өдрийг дуусталхи хугацаанд нээлттэй байна. Бусад хугацаанд цахим тайлангийн систем хаалттай байна.
3.7 Татвар төлөгч тайлангийн үзүүлэлтийг алдаатай буюу буруу  шивсэн тохиолдолд тайланг залруулна. Тухайн тайланг гаргах хуулийн хугацаа дуусахаас өмнө тайланг засварлах бол татвар төлөгч өөрөө системээс буруу илгээсэн тайлангаа устгаж тайланг залруулж дахин илгээнэ.
3.8 Татвар төлөгч тухайн тайланг гаргах хуулиар тогтоосон хугацаа буюу энэ журмын 3.4-т заасан хугацаанаас хойш тайландаа засвар оруулах бол харьяалагдах татварын албаны нэг цэгийн үйлчилгээний татварын улсын байцаагчид албан ёсны хүсэлтээ гаргаж тайланг залруулна.
3.9 Цахим хэлбэрээр ирүүлсэн тайлангийн татварын албанд ирүүлсэн хугацааг уг тайланг цахим мэдээллийн системд илгээсэн өдрөөр тооцно. Энэ журмын 3.7-д зааснаар засварласан тайланг хугацаандаа ирүүлсэн тайлан гэж үзнэ.
3.10 Тоон болон цахим гарын үсгийн хууль эрх зүйн орчин бүрдэх хүртэл хугацаанд цахим хэлбэрээр тайлан ирүүлсэн татвар төлөгч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан тайланг татварын албанд ирүүлсэн байх хугацааг дараахь байдлаар тогтооно.
а/ сараар гаргадаг тайлангийн хувьд  хуулийн хугацаа дууссаны дараа ажлын 10  өдөрт багтаан;
б/ улирлын болон жилийн эцсийн тайланг  хуулийн хугацаа дууссаны дараа ажлын 15 өдөрт багтаан;
3.11 Татвар төлөгч энэ журмын 3.10-д заасан хугацаанд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан тайлангаа ирүүлээгүй бол тайлан  ирүүлээгүй гэж үзнэ.
3.12 Татвар төлөгчийн цахим хэлбэрээр ирүүлсэн татварын тайлан нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан тайлангийн үзүүлэлттэй тохирохгүй бол татварын улсын байцаагч энэхүү журмын 3.8-д заасны дагуу тайланг залруулна.
3.13 Татвар төлөгч нь цахим тайланг илгээсний дараагийн өдөр өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн мэдээллийг харах боломжтой байна.  
3.14 Татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа цахим хэлбэрээр ирүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр борлуулсан болон худалдан авсан барааны падаан бүрийг зааврын дагуу “Цахим тайлангийн систем”-д шивж оруулсан байна.
Дөрөв. Татварын алба тайлан хүлээн авах
4.1 Татвар төлөгчөөс ирүүлсэн тайланг татварын албаны нэг цэгийн үйлчилгээний  татварын улсын байцаагч  хүлээн авна.
4.2 Татварын тайланг татварын улсын байцаагч дор дурдсан хяналтыг тавьж хүлээн авна.
4.2.1    Татвар төлөгчөөс ирүүлсэн тайлан нь энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан эсэх;
4.2.2    Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх;
4.2.3    Тайлангийн тоон мэдээллүүд тооцооллын алдаагүй эсэх;
4.2.4    Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үндэслэл зөв эсэх;
4.2.5     Тусгайлсан хувиар татвар ногдуулсан орлого, татварын хувь хэмжээ зөв эсэх;
4.2.6    Тайланд тусгагдсан тоон мэдээлэл нь хөндлөнгийн мэдээлэл, татварын албаны мэдээлэлийн санд байгаа мэдээлэлтэй тохирч байгааг тулган шалгахаас гадна татвар төлөгчийн гаргасан бусад тайлангийн  үзүүлэлт хоорондын уялдаа холбоог тулган шалгах;
4.2.7    НӨАТ-ын тайлангийн хувьд НӨАТ-ын падааныг ирүүлсэн эсэх;
4.3 Татварын алба тайлан хүлээн авах үед илэрсэн алдааг татвар төлөгчөөр засуулах арга хэмжээ авна. Алдааг засуулах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг хүлээж аваагүй бол Татварын ерөнхий хуулийн 46.5-д зааснаар зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
4.4 Тухайн тайлангийн татварын үлдэгдлийг бусад татварын илүү, дутуу төлөлтөөс шилжүүлэн суутган тооцохоор бол энэ тухай бичилтийг тайланд тусгаж, татварын төрөл тус бүрийн үлдэгдлийг шинэчлэн тодорхойлон татвар төлөгчтэй тохирч баталгаажуулна.
4.5 Татвар төлөгч өөрөө эсвэл шуудангаар ирүүлсэн тайланг татварын  байцаагч мэдээллийн баазад шивж оруулна. Тайланд гарсан алдааг тайланг хянаж хүлээн авах явцад залруулна.
4.6 Шуудангаар ирүүлсэн тайланг хүлээн авч баталгаажуулсан хувийг тухайн хуулийн этгээд, иргэний шуудангийн хаягаар илгээнэ.
4.7 Цахим тайланг цахим тайлангийн системд илгээсэн тухай бүр татварын улсын байцаагч хянаж хүлээн авна. Хянаж хүлээн авахдаа журмын 4.2-т заасан хяналтыг тавина. Тайланг хянасан байцаагч мэдээллийн санд бүртгэхдээ код оруулна.
4.8 Цахим тайланг хянаж хүлээн авах явцад алдаа гарвал татвар төлөгчид энэ тухай утсаар болон “Цахим тайлангийн систем”-д бүртгүүлсэн и-мэйл хаягаар хариу мэдэгдэнэ.
4.9 Нэг цэгийн үйлчилгээний татварын улсын байцаагч журмын 3.8-д заасны дагуу татвар төлөгчийн тайлан залруулах хүсэлтийг хүлээн авч залруулна..
4.10 Нэг цэгийн үйлчилгээний татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн алдаатай тайланг нотлох баримтыг үндэслэн залруулах ба тухайн баримтыг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална. 
4.12 Татвар төлөгчийн алдаатай тайланг залруулсан байдалд нэг цэгийн үйлчилгээний татварын улсын ахлах байцаагч тухай бүр хяналт тавина.
4.13 Татварын улсын байцаагч нь хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хуулийн этгээд, иргэдээс ирүүлсэн татварын тайланг хүлээн авахдаа хөнгөлөлт, чөлөөлөлтийн тооцоог хянаж тухайн газар, хэлтсийн даргын тушаалаар  баталгаажуулна.
Тав. Хориглох зүйл
5.1  Татварын улсын байцаагч нь татвар төлөгчдийн нэрийн өмнөөс татварын тайланг  бөглөж, тайлагнах, татвар төлөгчийн бичгээр ирүүлсэн тайлбар хүсэлтгүйгээр тайланг засварлахыг хориглоно.
5.2 Татвар төлөгчийг тайлан хоцруулах болон энэхүү журмыг зөрчихийг хориглоно.
Зургаа. Татварын албанд хүлээн авсан тайланг нэгтгэх, төвд хүлээн авах, хяналт тавих
6.1 Татварын албанд хүлээж авсан тайланг нэг цэгийн үйлчилгээний татварын улсын байцаагчид татварын мэдээллийн системээр боловсруулан нэгтгэнэ.
6.2 Онлайн сүлжээнд холбогдсон татварын албадын хувьд мэдээллийн санг төвд өдөр бүр хүлээн авах ба онлайн биш горимоор сүлжээнд холбогдсон татварын албаны хувьд мэдээллийн санг төвд долоо хоног бүр хүлээн авна.
6.3 Татвар төлөгчийн тайлангийн ирцэд нэг цэгийн үйлчилгээний болон татвар хураалтын татварын улсын ахлах байцаагч, татварын улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана.
6.4 Татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн мэдээллийг өдөр бүр бодуулна. Алдаатай тайланг засварласан тухай бүр энэхүү мэдээллийг шинээр бодуулна.
6.5 Нэг цэгийн үйлчилгээний татварын улсын ахлах байцаагч, татварын улсын байцаагч нар татвар төлөгчийн илгээсэн, засварласан тайлан, НӨАТ-ын падааны ирүүлсэн байдлыг харах боломжтой байна.
6.6 Татварын тайлангийн ирцэд хяналт тавьж буй нэг цэгийн үйлчилгээний ахлах байцаагч, татварын улсын байцаагчид татварын тайлан хүлээн авалтын мэдээнд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган удирдлагад танилцуулах ба ажлын удирдамж чиглэлээр хангаж ажиллана.
6.7 Татварын тайлан хүлээн авалт, түүний түвшинг сайжруулах ажиллагаанд тухайн аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нар хяналт тавьж ажиллана.

Долоо. Хүлээлгэх хариуцлага
7.1 Журам зөрчсөн татвар төлөгч, татварын улсын байцаагчид хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Сэтгэгдэлүүд

Comments are closed.

Scroll To Top