2014/10/24

Нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг боловсруулах

Тэр бүхнийг энд тоочих аргагүй бөгөөд санхүү эдийн засгийн яам 2002 оноос эхлэн аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудад НББОУС нэвтрүүлсэн тухай гэрчилгээ олгож байгаа нь энэ ажилд тус дөхөм үзүүлж байна.
Өнгөрсөн онд болсон “Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны улсын 2-р зөвлөгөөнөө”… аж ахуйн нэгж байгууллагууд нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулан мөрдөж ажиллахыг манай нийт байгууллагын нягтлан бодогчдод зөвлөмж болгосон нь энэ ажилд өндөр ач холбогдол өгч байгаа хэрэг юм.
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгээ /цаашид бодлого гэх/анх түрүүн боловсруулж мөрдсөн томоохон компаниудын нэг нь “НИК” билээ. Энэ компани НББОУС-ыг нэвтрүүлж эхлэхээсээ бүртгэлийн бодлогын баримт бичгээ боловсруулан мөрдөж байнга боловсронгуй болгон бусаддаа үлгэр дууриал үзүүлж байна.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт 1992 оноос эхлэн жил бүр шилдэг нягтлан бодогч шалгаруулан шагнадаг болсон бөгөөд одоо энэ цолыг хүртээд байгаа 12 аж ахуйн нэгжийн 13 нягтлан бодогч байгаагын 2 нь НИК компаниас төрсөн билээ. Энэ нь нятлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгээ нарийн тодорхой боловсруулж мөрдсөнтэй ихээхэн холбоотой.н Тус компанийн ахлах нягтлан бодогч, Монгол улсын 2001 оны шилдэг нягтлан бодогч Насангийн Ганбаатар өөрийн компанийн туршлагад тулгуурлан “Нягтлан бодох бүртгэлийн бодлого ба горим боловсруулах” гарын авлага бэлтгэн өнгөрсөн онд хэвлүүлсэн нь манай бүртгэл, тооцооны нийт ажилтнуудад нэн ач холбогдолтой болжээ.
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг гэж юу болох, түүнийг боловсруулах шаардлага, үр дүн, ач холбогдол, уг баримт бичгийн бүрдэл хэсэг зэргийг тусгасан зөвлөмж аргачлалыг санхүү эдийн засгийн яам болон мэргэжилийн бусадз байгуулагаас боловсруулж гаргавал энэ аилд онцгой ач холбогдолтой болох нь дамжиггүй.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3,1,8 дугаар зүйлд: “нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” гэж бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гнаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам , заавар, аргачлалыг” хэлнэ гэж заасан.
НББОУС-1-ийн 20-22 дугаар зүйлд нягтлан бодох бүртгэлийн бодлогын талаар тодорхой тусгасан бөгөөд 21 дүгээр зүйлд “нягтлан бодох бүртгэлийн бодлого нь санхүүгийн тайланг бэлтгэх ба толилуулахад аж ахуй нэгжийн мөрддөг тусгай зарчим, суурь, үндэслэл, дүрэм журам болон практик үйл ажиллагаа юм” гэж тодорхойлжээ. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн үндсэн агуулга, зорилгыг илэрхийлж байна.
Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулахдаа санхүүгийн тайлан нь хэрэглэгчдийн шийдвэр гаргах хэрэгцээг хангах, тухайлбал аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдлыг үнэн зөв тодорхойлох, үйлдвэрлэл, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны явцад гарсан бүхий л ажил гүйлгээний эдийн засгийн мөн чанарыг тусгах, урьдчилан харсан ухаалаг шийдэлтэй, бүрэн гүйцэт байхад гол анхаарлаа чиглүүлдэг. Нөгөө талаар нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулахад тухайн аж ахуйн нэгж, байгууллагын бизнес үйл ажиллагааны болон зохион байгуулалтын бизнес үйл ажиллагааны болон зохион байгуулалтын онцлог, тухайн салбар, байгууллагад мөрдүүлэхээр эрх бүхий дээд байгууллагаас гаргасан шийдвэр, дүрэм, заавар, аргачлал, журам зэргийг баримтлах ёстой бөгөөд эцсийн дүнд НББОУС, нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмууд, Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэрэг тулгуур баримт бичгийн заалтад нийцсэн байх ёстой.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэрэг тулгуур баримт бичгийн заалтад нийцсэн байх ёстой.
Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг яам, салбар, агентлагийн болон аж ахуйн нэгж, байгуулагын түвшинд боловсруулна. Тэхпээ нягтлан бодох бүртгэлийн “эцсийн бүтээгдэхүүн” санхүүгийн тайлан байдаг учраас түүнийг цаг хугацаанд нь үнэн зөв гаргахад голлон анхаарах шаардлагатай байдаг.
Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулахад дараах асуудлыг хамааруулна. Үүнд:
1. Эргэлтийн хөрөнгө /мөнгө, авлага, бараа мтаериал, богино хугацаат хөрөнгө оруулалт, дуусаагүй үйлдвэрлэл, урьдчилж төлсөн зардал гэх мэт/
2. Эргэлтийн бус хөрөнгө /газар, барилга байгууламж, машин, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, тэдгээрийн элэгдэл, дуусаагүй барилга биет бус хөрөнгүүд гэх мэт/
3. Урт, богино хугацаат өр төлбөр /төрлөөр/
4. Үндсэн үйл ажиллагааны бус онцгой шинжтэй орлого, зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэж, санхүүгийн үр дүнг тооцож журмыг нягтлан бодох бүртгэлийн бодлогод нарийвчлан тусгахын зэрэгцээ албан томилолт, дараа тайлан гаргах, эд хогшил, ажлын хувцас, багаж төхөөрөмж хамгаалах хэрэгслийг ашиглах, бүртгэх, барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүртгэх, ваучер хэрэглэх, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж олгох, түүнийг бүртгэх журмыг боловсруулж мөрдөнө.
Мөн байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын онцлогийг харгалзан боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт, тэдгээрийг хөтлөх журам, дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, аргачлалын жагсаалтыг хавсаргах нь зүйтэй.
НББОУС-1-ийн 20 дугаар зүйлд “Онцгойлох шаардлага байхгүй бол удидлага нь доорх мэдээллээр хангахуйц санхүүгийн тайланг бэлтгэх хэмжээнд бүртгэлийн бодлогоо боловсруулах хэрэгтэй” гэж заасан. Үүнд:
a) Хэрэглэгчдийн шийдвэр гаргах хэрэгцээнд ач холбогдолтой байх
b) Итгэл үнэшилтэй байх. Үүнд:
a. Аж ахуйн нэгжийн санхүүгийн үр дүн, санхүүгийн байдлыг үнэн зөв толилуулах
b. Зөвхөн хуулийн хэлбэрийг бус үйл явдал, ажил гүйлгээний эдийн засгийн мөн чанарыг нь тусгах
c. Төвийг сахисан буюу аливаа туйлшралаас ангид байх
d. Ухаалаг шийдэлтэй байх
e. Бүх материаллаг талаараа иж бүрэн байх
Бодлогын баримт бичгийг бизнесийн үйл ажиллагааны салбар, байгууллага тус бүрийн онцлогыг тусгай боловсруулах шаардлагатай бөгөөд үйлчилгээний ажил эрхэлдэг аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг авч үзье. Энэ нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй байж болно. Үүнд:
1. Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий бодлого
2. Ерөнхий дэвтрийн бүртгэлийн бодлого ба горим
3. Орлогын ба дансны авлагын бүртгэлийн бодлого ба горим
4. Бараа материалын бүртгэлийн бодлого ба горим
5. Мөнгөн хөрөнгийн бүртгэлийн бодлого ба горим
6. Урьдчилгаа болон дансны авлагын бүртгэлийн бодлого ба горим
7. Үндсэн хөрөнгийн бүртгэлийн бодлого ба горим
8. Цалингийн бүртгэлийн бодлого ба горим
9. Салбарын бүртгэлийн бодлого ба горим
Аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах мөрдөхдөө мэргэжилийн туршлагатай зөвлөгчтэй гэрээ байгуулж ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн гол зорилго бол бүртгэл хөтөлж тайлан гаргах үед мөрдөх аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэхэд оршино. Жишээлбэл, Үндсэн хөрөнгө гэхэд хөрөнгийн ангилал, кодчлол, үнэлгээ, ашиглалтын хугацаа, элэгдлийн норм, элэгдлийн зардал, дахин үнэлгээ зэрэг зүйлийг үндсэн аргаар сонголт хийж хэрэгжүүлэх нь үр дүнтэй болохыг тогтвортой бизнесийн үйл ажиллагаа харуулж байна. “А” компанийн бүртгэлийн бодлогоос үндсэн хөрөнгийн тухай мэдээллийг хураангуйлан загвар байдлаар толилуулж байна.
Өртөг, капиталжуулалт үндсэн хөрөнгийг олж бэлтгэсэн үед анхны өртгөөр нь бүртгэнэ.
Үндсэн хөрөнгийн өртөг ашиглалтын хугацаанд нэмэлт, сайжруулалт, оруулж солих засвар хийх байдлаар зардлыг капиталжуулж үндсэн хөрөнгийн өртөгт багтаана. Үүнд:
- Эдгээр үйл явцын үр дүнд хөрөнгийн ашиглалтын хугацаа уртассан
- Үндсэн хөрөнгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
- Хөрөнгийн бүтээмж үр ашиг дээшилсэн
Дээрх нөхцлийг хангаагүй зардлыг өртөгт шингээж капиталжуулахгүй. Урсгал засвар үйлчилгээ нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах бус харин анхны стандарт түвшинг хадгалж сэргээж байгаа бол ийм засвар үйлчилгээний зардлыг капиталжуулахгүй харин тайлангийн зардалд шингээнэ.
Түрээсийн хөрөнгө
Компани бусдад түрээслэнсэн ба бусдаас түрээслэсэн үндсэн хөрөнгийг НББОУС-17-д заасны дагуу түрээсийн шинж чанарыг харгалзан бүртгэлдээ тусгана.
Элэгдүүлэх хөрөнгө
Газраас бусад үндсэн хөрөнгийг ашиглалтын хугацааных нь туршид элэлгдүүлнэ. Хөрөнгийг ашиглалтанд оруулсан үеэс эхлэн элэгдэл тооцно. Ашиглалтанд оруулсан үеэс эхлэн элэгдэл тооцно. Ашиглалтанд тавьж олгоогүй, агуулахад байгаа хөрөнгөнд элэгдэл тооцохгүй. Гэхэдээ тухайн хөрөнгө үнэ цэнээ алдаж байвал өртгийг нь бууруулж бичнэ. Анхны өртгөө элэгдлээрээ бүрэн нөхсөн хөрөнгөнд цаашид элэгдэл тооцохгүй. Үндсэн хөрөнгө бүрт түүнийг худалдан авах буюу хүлээн авсан үед нь хувийн дугаар буюу код өгнө.
Ашиглалтын хугацаа
Үндсэн хөрөнгө бүрээр ашиглалтын хугацааг компани өөрөө тодорхойлно. Ингэхдээ байгууллагын түүхэн туршлага, инженерийн үнэлгээ тооцоог удирдамж болгохоос гадна олон улсын байгууллагаас тогтоосон үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа, код эсвэл Монгол улсын хууль тогтоомжийн заалтыг үндэс болгоно. Үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааг аливаа шалтгаанаар өөрчлөх шаардлага гарвал ийнхүү өөрчлөхийг санхүүгийн албаны дарга зөвшөөр баталсан байна. Хөрөнгийн ашиглалтын хугацааг өөрчилвөл элэгдэл тооцох хувийг мөн тохируулж өөрчлөлт хийсэн тайлант үеийн ба ирээдүйн хугацааны элэгдлийн зардлыг өөрчлөн тохируулна.
Үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулах үндсэн арга нь шулуун шугамын арга байна. Байгууллага татвар, санхүүгийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөр бусад аргыг сонгон хэрэглэж болно.
Үндсэн хөрөнгийг ангилах
Үндсэн хөрөнгийг газар, барилга, байгууламж, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, дуусаагүй барилга, бусад гэж ангилж болно.
Байгууллага үндсэн хөрөнгийн ангилал, кодын системийг дэлэгрэнгүй харуулсан дансны жагсаалтыг үндэслэн төрөл бүлэг, нэрээр нь кодолж системийг дэлгэрэнгүй харуулсан дансны жагсаалтыг үндэслэн төрөл, бүлэг нэрээр нь кодолж бүртгэл хөтлөнө.
Дахин үнэлгээ
Компани эдийн засгийн орчин, нөхцөл байдлыг харгалзан үндсэн хөрөнгөө дахин үнэлэх эсэхээ шийднэ. Үндсэн хөрөнгөө дхин үнэлэх эсэхээ шийднэ. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэхээр шийдсэн тохиолд НББОУС 29, НББОУС 16-ын холбогдох заалтыг мөрдөнө.
Үлдэх өртгийн нөхөлт
Байгууллгага үйл ажиллагаагаараа элэгдлийг оролцуулаад үндсэн хөрөнгийн өртгийг нөхөхөд хангалттай орлого бий болгож чадахгүй байгаа үед болон үндсэн хөрөнгийн дансны үнийг хөрөнгийг худалдан борлуулснаар нөхөж чадахгүй бол үндсэн хөрөнгийн өртгийг нөхөгдөх боломжтой өртөг хүртэл нь бууруулахдаа НББОУС 36. хөрөнгийн үнэ цэнийн бууралт гэсэн стандартыг баримтлана.
Үндсэн хөрөнгийн хяналт ба тооллого
Үндсэн хөрөнгийн тооллогыг жилд 2 удаа тооллогын комиссын бүрэлдэхүүнтэй хийнэ. Тооллогын явцад хөрөнгийн хөдөлгөөн, аюулгүй байдлыг хангах болон тооллогыг гүйцэтгэхдээ тусгайлан баталсан тооллогын журам мөрдөнө.
Тооллогын комисс хөрөнгийн ашиглалтын талаар үнэлэлт өгч актлах хөрөнгийн жагсалт гарган байгууллагын амч хамгаалах зөвлөл, захирлын зөвлөлд танилцуулсны үндсэн дээр тооллогын үр дүнг хэлэлцүүлж дүгнэлт гаргах ба хэрэв төрийн өмчтэй бол төрийн өмчийн хооронд танилцуулна.
Ашиглалтанд байгаа үндсэн хөрөнгийг түүнийг хэрэглэгч нэгж, хувь хүн хариуцлагын төв бүрээр дэлэгэрнгүй бүртгэнэ.
Санхүүгийн тайлангийн тодруулга тусгах
Санхүүгийн тайланд хөрөнгийн ангилал бүрээр дараах мэдээллийг нэмж тодруулна. Үүнд:
1. Үлдэгдэл өртгийг тодорхойлсон хэмжилтийн суурь
2. Хэрэглэсэн элэгдэл тооцсон арга
3. Тайлант үеийн үлдэгдэл өртөг болон хуримтлагдсан хөрөнгийн хэмжээ
4. Нэмэгдэсэн, хасагдсан хөрөнгийн хэмжээ
5. Дахин үнэлгээгээр нэмэгдсэн бар буурсан хэмжээ
6. Хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарүыг хүлээн зөвшөөрсөн ба хүчингүй болгосон дүн
Түүнчлэн дараах мэдээллийг бас нэмж тодруулна. Үүнд:
1. Өр төлбөрийн барьцаа, баталгаа болгосон хөрөнгө, түүнийг эзэмших эрхэд тавьсан хязгаарлалт байгаа эсэх, хязгаарлалтын хэмжээ
2. Барьж байгуулж байгаа хөрөнгөтэй холбогдож гарсан зардлын хэмжээ
3. Үндсэн хөрөнгө худалдан авах, олж бэлтгэх талаар хийсэн гэрээ хэлцэл, амлалтын хэмжээ
Үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн бол дараах мэдээллийг нэмж тодруулна. Үүнд:
1. Хөрөнгийг дахин үнэлэхэд ашигласан суурь
2. Дахин үнэлгээг мөрдөгдөж эхэлсэн өдөр
3. Дахин үнэлгээнд хараат бус мэргэжилтэн оролцсон эсэх
4. Дахин үнэлгээнээс үүссэн зөрөө, дахин үнэлгээний нэмэгдэл.
Энэ мэтээр бүлэг тус бүрээр бүртгэлийн орлого, горимыг нарийвчлан боловсруулах бөгөөд үүнээс зөвхөн үндсэн хөрөнгийг бүртгэх горимыг жишээ болгон тоймлон бичжээ.
Бодлогын баримт бичгийг аж ахуйн нэгж байгууллагын дарга, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах удирдлага батлан мөрдүүлдэг.
Тэгэхдээ нягтлан бодох бүртгэлийн бодлогыг аль болох тогтвортой мөрдөх шаардлагатай бөгөөд харин дагаж мөрдөж байгаа хууль, дүрэм, зааваро, журам болон байгууллагын зохион байгуулалт, эзэмшил өөрчлөгдсөн тухайд нэмэлт засвар хийж байх ёстой.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед нягтлан бодох бүртгэл, тайланг нэг хэв загвараар захиргаадан хөтлүүлж байсан нь өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засгийн нөхцөлд бусад орны тогтсон жишигт нийцүүлэн санхүүгийн ба удирдлагын бүртгэл, тайлан гэж ангилах болсон нь чухал ач холбогдолтой юм.
Тэгэхдээ санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлан гаргах нийтлэг маягт, аргачлалыг нэгдмэл байдлаар санхүү, эдийн засгийн сайд батлан мөрдүүлж удирдлагын бүртгэл, тайлан, мэдээлэл гаргах ажлыг аж ахуйн нэгж байгууллагын өөрийн нь мэдэлд өгсөн нь тэдний эрх хэмжээг нэмэгдүүлэн “чөдөр тушаа”-г нь тайлж өгсөн хэрэг юм.
Гэтэл манай урьд үеийн нягтлан бодогчдын ихэнх нь зөвхөн санхүүгийн бүртгэл хөтөлж, батлагдсан маягтаар санхүүгийн тайлан гаргах явдлар ажлаа хязгаарлах байдлаар хуучинсаг сэтгэлгээгээр хангаж дотооддоо мөрдөх удирдлагын бүртгэл, мэдээллийн ажлын үндсэндээ орхигдуулсан нь харамсалтай.
Харин нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулж, мөрдөх болсноор энэ ажилд ахиц, дэвшил гарах боломжтой болж байна.
Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд компьютерийн иж бүрэн программ чухал ач холбогдолтой бөгөөд томоохон аж ахуйн нэгжүүд уг программыг үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн боловсруулж нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгах мөрдөх шаардлагатай.
Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулж хэрэгжүүлснээр нягтлан бодогч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, орон тоо зардлыг хэмнэх, нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл, тайлан боловсруулах хугацааг богиносгох, хамгийн гол нь бүртгэл, тайланг үнэн зөв гаргах боломж олгодгоороо ач холбогдолтой.

 

Сэтгэгдэлүүд

Comments are closed.

Scroll To Top