2014/10/25

Хүн амын орлогын албан татвар төлөгчийг тодорхойлж бүртгэх, татварын тооцоо хийх журам

1.2 «Хүн амын орлогын албан татварын хууль» -ийн дагуу татвар төлөгч иргэнийг татварын албанд бүртгэх, татварын тооцоо хийх үйл ажиллагаа нь тэдгээрийн орлогод татвар ногдуулах, төсөвт төлүүлэх, тайлагнах хэлбэрээс нь шалтгаалан дараахь 4-н чиглэлээр хийгдэнэ. Үүнд:
· Хувийн мал бүхий иргэдийг бүртгэх, тэдгээртэй татварын тооцоо хийх
· Орлогодоо шаталсан хувиар татвар ногдуулан, суутгуулагч иргэдийг бүртгэх, тэдгээртэй татварын тооцоо хийх
· Тусгайлсан хувиар татвар ногдуулах орлого бүхий иргэдтэй татварын тооцоо хийх
· Иргэний орлого, татвар тодорхойлох хуудас /ИОТТХ/-аар тооцоо хийгч иргэд

Хоёр. Хувийн мал бүхий иргэн

2.1 Хувийн мал бүхий иргэнийг хувийн мал нь оршин байгаа нутаг дэвсгэрийн татварын алба татвар төлөгчийн бүртгэлд бүртгэнэ.
2.2 Мал нь байгаа нутаг дэвсгэр гэдэгт мал тооллогын үед мал нь оршин байрлаж буй сумын нутаг дэвсгэрийг ойлгоно.
2.3 Хувийн мал бүхий иргэнийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэх ажиллагаа нь «Татвар төлөгчийг бүртгэх журам» -ын дагуу хийгдэж, татвар төлөгчийн бүртгэлийн ТБ 03 маягтыг бүх үзүүлэлтийн дагуу үнэн зөв бөглүүлнэ.
2.4 Хувийн мал бүхий иргэнтэй татварын тооцоог жилийн туршид хийж болох бөгөөд жил бүрийн мал тооллогын үеэр заавал эцэслэн хянана.
2.5 Мал тооллогын үеэр хувийн мал бүхий иргэний ирэх оны татвар ногдуулах малын тоог тодорхойлон ТТ 08 маягтыг бөглүүлж, дараа жилд ногдох татварын хэмжээг урьдчилан тодорхойлно.
2.6 Өмнөх оны мал тооллогын дүнд үндэслэн урьдчилан ногдуулсан тухайн жилийн татварын ногдлыг тухайн жилийн мал тооллогын үеэр эцэслэн тодорхойлж, татварын хэмжээнд залруулга хийнэ.
2.7 Хөтлөгдсөн ТТ 08 маягтыг эдийн засагчид тухайн оны 12-р сарын 31-ны дотор багтаан ирүүлэх бөгөөд эдийн засагч нь түүнийг үндэслэн татвар төлөгчийн тухайн жилийн малын татварын ногдлын дүнг засварлах болон дараа жилийн татварын ногдлыг бүртгэх ажиллагааг хийж гүйцэтгэнэ.
2.8 Татварын байцаагч ТТ 08 маягтын дагуу тухайн иргэний тухайн жилийн малын татварын илүү, дутуугийн тооцооллыг хийж гүйцэтгэн, дутуу татварыг төлүүлэх болон илүү төлөлтийг дараа жилийн татварт суутган тооцуулах бичилтийг хийж эдийн засагчид хүргүүлнэ. Түүнчлэн ТТ 08 маягтаар тодорхойлсон татварын ногдлыг дараа жилд төлүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

Гурав. Татвараа суутгуулан тооцогч иргэн

3.1 «Хүн амын орлогын албан татварын хууль» -ийн дагуу дараахь орлого олж буй иргэдийн орлогод ногдох татварыг уг орлогыг олгож буй аж ахуйн нэгж, байгууллага нь хуульд заасан хувь хэмжээгээр ногдуулан, суутган тооцож, төсөвт шилжүүлнэ. Үүнд:
а) аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажлын хэлбэрээр ажиллаж авсан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл болон адилтгах бусад орлого
б) үндсэн ажлын газраас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан цалин, хөдлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл болон адилтгах бусад
в) бараа, материал, түүхий эд худалдсаны орлого
3.2 Энэ журмын 3.1 –д заасан орлогыг иргэнд олгож, татварыг нь ногдуулан, суутган тооцож байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь харъяалагдах татварын албанд татвар төлөгч /ТБ 01, 02 маягт/- өөр бүртгүүлэн, суутган авсан татварыг дараа сарын 10-ны дотор төсөвт шилжүүлж, суутган тооцсон татварын тайланг улирал бүр гарган хуульд заасан хугацаанд татварын албанд тушаана.
3.3 Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 3.1-д заасан орлогыг иргэнд олгож, уг орлогод ногдох татварыг суутган тооцсон тухай тайлангаа ТТ 11 маягтаар өссөн дүнгээр гаргахын зэрэгцээ мөн зүйлийн «б»-д заасан орлогын хувьд ТТ 11(2) маягтаар, «в»-д ззасан орлогын хувьд ТТ 11(3) маягтаар иргэн бүрээр задаргаа тайланг тус тус улирал бүр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор тус тус харьцагч татварын албанд ирүүлнэ.
3.4 Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 3.1-ын б, в –д заасан орлогыг иргэнд олгох бүрдээ тухайн иргэний «Т

 

Сэтгэгдэлүүд

Comments are closed.

Scroll To Top