2014/11/21

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

Газраас салгамагц өөрийн эдийн засгийн агуулгаа алдахгүйгээр эзнийхээ өмчлөх эрхийг хангадаг, зөөж байрлуулахад өөрийн зориулалт, шинж чанараа алдахгүй эд хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй.
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл
Монгол улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа этгээд нь үл хөдлөх хөрөнгө өмчилж эхэлснээс хойш 1 сарын дотор татварын албанд бүртгүүлнэ. Бүртгэлд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээ өөрчлөгдөх тухай бүрт өөрчлөлт орснооё хойш 1 сарын дотор татварын албанд мэдэгдэж, өөрчлөлтийг төлбөл зохих татварын тооцоонд тусгуулна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан хөрөнгийн албан татвар ноогдуулах үнэлгээ
Татвар төлөгч та газраас бусад үл хөдлөх эд хөрөнгөө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан бол гэрчилгээн дээр бичсэн үнэлгээгээр бүртгүүлээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнэлгээгээр, даатгуулаагүй бол данс бүртгэлд тусгагдсан үнэлгээгээр, тус тус татвар ноогдуулах үнэлгээг тодорхойлно. Дансны үнэ гэдэг нь тухайн хөрөнгийн анхны ба дахин үнэлсэн үнэ бөгөөд элэгдлийн хасаагүй дүн юм.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээ
Татвар төлөгчийн өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн тухайн жилийн 1 дүгээр сарын 15-ны байдлаарх нийт үнийн дүнгээс энэ хуулийн дагуу чөлөөлөгдөхөөр зааснаас бусад эд хөрөнгийн дээр тодорхойлсон үнэлгээнээс 0,6 хувиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ноогдуулж төлнө.
Албан татвараас чөлөөлөгдөх үл хөдлөх эд хөрөнгө
Татвар төлөгчийн өмчилж буй татварын албанд бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөнөөс “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай” хуульд зааснаар дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө.
Төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвөөс санхүүждэг төрийн байгууллага, боловсролын байгууллага, соёл, урлагийн байгууллага, хууль сахиулах болон батлан хамгаалах байгууллага зэрэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө хамаарна.
Хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууц, төрийн болон тухайн нэг байгууллагын өмчид хамаарагдах нийтийн орон сууц амины орон сууц гэх мэт орон сууцны зориулалтаар нь ашиглаж байгаа бүх төрлийн орон сууц хамаарагдана. Мөн гэр хорооллын хашаа байшинг албан татвараас чөлөөлнө.
Орон сууцны барилгыг бусад зориулалтаар тухайлбал дэлгүүр, кафе, цайны газар, эмийн сан, интернет кафе гэх мэт төрөл бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээний чигллээр ашиглаж байгаа бол энэ заалтад хамруулан үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөхгүй.
Орон сууц гэж “Орон сууцны тухай” хуульд тодорхойлсноор хүн оршин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууц гэрийг хэлнэ.
Албан татвар төлөх, тайлагнах
Албан татвар төлөгч нь өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгөд албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны байдлаархи үнэлгээгээр тооцон жилийн албан татварын ноогдуулж, аж ахуйн нэгж, байгууллага нь жилийн албан татварын дүнг 4 тэнцүү хуваан улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор иргэн жилд нэг удаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор төсөвт төлнө.

 

Сэтгэгдэлүүд

Comments are closed.

Scroll To Top