2019/04/22

1.Борлуулсан барааны өртөг гэж юу вэ2.үйлдэрлэлийн нэмэгдэл зардал гэж юутай тэнцэх вэ

  1. Бараа материалын өртөгт худалдан авалтын өртөг, хувиргалтын зардал болон одоогийн байршил ба нөхцөлд бараа материалыг авчрахтай холбогдож гарсан бүх зардал орно. (НББОУС 2.10)
    Бараа материал нь аж ахуйн нэгжийн баланс, орлогын тайланд материаллаг нөлөө үзүүлдэг зүйл. Мөн борлуулалтын үнэ нь өртөгт суурилах бөгөөд үүнээс аж ахуйн нэгжийн ашигт ажиллагаа бүхэлдээ шалтгаална. Иймээс бараа материалын өртгийг бодитой тогтоох зайлшгүй шаардлагатай.
    Худалдааны компанийн хувьд барааны өртөг нь худалдан авалтын өртөг байх бол үйпдвэрлэлийн компанийн хувьд бэлэн бүтээгдэхүүн, дуусаагүй үйлдвэрлэлийн өртөг нь үндсэндээ түүхий эд материал болон хувиргалтын зардлаас бүрддэг. Харин үйлчилгээний компанийн үйлчилгээний өртөг нь үндсэндээ үйлчилгээ үзүүлэхэд шууд оролцож байгаа ажилчдын хөдөлмөр ба бусад нэмэгдэл зардлаас бүрдэнэ.
    Худалдан авалтын өртөг
    Бараа материалын худалдан авалтын өртөг нь худалдан авсан үнэ болон худалдан авалттай шууд холбоотой тээвэрлэлт, гаалийн татвар зэрэг бэлтгэл ажиллагааны зардлаас бүрдэх бөгөөд эдгээрээс худалдан авалтын хөнгөлөлт. урамшууллыг хасч цэвэр худалдан аваптыг тооцох өстой. Нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг дараагийн үеүдэд хасалт хийдэг татвар нь барааны өртөгт орохгүй.
    Аж ахуйн нэгж бараа материалыг хойшлуулсан төлбөртэй авсан бөгөөд үүнд хүү орж байвал уг хүүг санхүүжилтийн хугацааны турш зардлаар хүлээн зөвшөөрнө.
    Жишээ 7. Худалдан авалтын өртөг
    "А" компани 2009 оны 7 дугаар сард нэг бүр нь $17.98-ийн үнэтэй 41 ширхэг барааг АНУ-с захиалан худалдаж авсан. Тээвэрлэлтийн хөлсөнд $161.6, гаалийн бүрдүүлэлт гэх мэт бусад зардалд 7,918 ₮ төлсөн ба гаалийн татвар 5%, Нэмэгдсэн өртгийн апбан татвар 10%, ам. долпарын албан ханш 1453.3₮
    Тооцоолол:
    Гаалийн татвар тооцох суурь үнэ = (17.98 х 41ш + 161.6) х 1453.3 = 1,306,196.97₮
    Гаалийн татвар = 1,306,196.97 х 5% = 65,309.84 ₮
    Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар=(1,306,196.97+ 65,309.84) х 10% = 137,150.68₮
    Худалдан авалтын нийт өртөг = 1,306,196.97 + 65,309.84 + 7,918 = 1,379,424.81 ₮
    Нэгжийн өртөг =1,379,424.81/ 41 ш = 33,644.51 ₮
    Журналын бичилт:
    Дт Бараа    1,379,424,81
    Дт Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын өглөг     137,150.68
    Кт Харилцах    1,516,575.49
  2. Үйлдвэрлэлийн компанийн үйлдвэрлэлийн өртөг нь түүхий эд материалын зардап, шууд хөдөлмөрийн зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлаас бүрдэнэ. Түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүн болгож хувиргахтай холбоотой гарсан зардлыг хувиргалтын зардал гэдэг.
    Бараа материалын хувиргалтын зардалд үйлдвэрлэлийн тоо хэмжээтэй шууд хамаараптай өөрчлөгдөх шууд хөдөлмөр, мөн тогтмол болон хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал багтана. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг эрэмбэ дараатай хуваарилж хувиргалтын зардалд оруулна.
    Үйлдвэрлэлийн тогтмол нэмэгдэл зардал нь элэгдэл, урсгал засвар, дэатгал, түрээс, үйлдвэрийн удирдлагын зардал гэх мэт харьцангүй тогтмол байдаг шууд бус зардлууд юм. Үйлдвэрлэлийн хувьсах нэмэгдэл зардал нь шууд бус хөдөлмөр, шууд бус материал гэх мэт үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс шууд хамааралтай, эсвэл ойролцоогоор дагаж өөрчлөгддөг зардлууд байдаг.
    Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй шууд хамааралтай зардлыг өртөгт шууд шингээж, шууд бус зардлуудыг тогтоосон сууриар хуваарилна.
    Үйлдвэрлэлийн тогтмол нэмэгдэл зардлыг үйлдвэрлэлийн хэвийн хүчин чадалд суурилж хувиргалтын зардалд хуваарилна. Үйлдвэрлэлийн хэвийн хүчин чадал гэдэг нь төлөвлөсөн засвар үйлчилгээ, сул зогсолт зэрэг алдагдлыг харгалзан үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааны явцад хэд хэдэн тайгант үе эсвэл улирлын туршид дунджаар хүрч болох хүлээгдэж байгаа үйлдвэрлэлийн хэмжээ юм.
    Бодит үйлдвэрлэлийн хэмжээ нь хэвийн хүчин чадалтай ойролцоо байгаа үед түүнийг ашиглаж болно. Үйлдвэрлэлийн хэмжээ буурах эсвэл сул зогсолт гарах нь иэгж бүтээгдэхүүнд хуваарилах тогтмол нэмэгдэл зардлыг нэмэгдүүлэхгүй ба хуваарилагдаагүй үлдсэн нэмэгдэл зардлыг тайлант үеийн зардал гэж үзнэ.
    Үйлчилгээний компанийн бараа материалын өртөг
    Үйлчилгээний компани хэд хэдэн тайлант үеийн турш үйлчилгээ үзүүлж байгаа нөхцөлд санхүүгийн тайланд тусгагдах үйлчилгээний өртөг нь үйлчилгээ үзүүлэхэд шууд оролцож байгаа ажилчдын хөдөлмөр ба бусад нэмэгдэл зардлаас бүрдэнэ. Борлуулалт болон өрөнхий удирдлагын ажилтанд хамаарах хөдөлмөрийн болон бусад зардлыг өртөгт оруулахгүй, тайлант үед гарсан зардал гэж хүлээн зөвшөөрнө.
    Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг
    Биологийн хөрөнгөөс хүлээн авсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж анх хүлээн зөвшөөрөхдөө борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнийг ашиглах ба энэ нь стандартыг хэрэглэж эхэлсэн өдрөөс бараг материалын өртөг болдог.

Сэтгэгдэлүүд

Comments are closed.

Scroll To Top