SANHUU.MN SANHUU.MN
Шилдэг санхvvгийн ажилтан яаж болох вэ? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Админ   
2010 оны 1-р сарын 06, Лхагва гариг, 06:10

Энэ асуултанд хариулт авахаар удирдлагын нягтлан бодогчдын институтын захирал Л.Отгонбаяртай ярилцлаа.
Байгууллага бvр заавал нягтлан бодогч эсвэл санхvvгийн ажилтантай байх ёстой юуу? гэдгээс асуултаа эхэлье.
Байгууллага бол хvний олонлог, хөрөнгийн төвлөрөл юм. Хvн эсвэл хөрөнгө нэмэгдэхийн хирээр хэн нэгэн нь тэднийг бvртгэж, хариуцаж, хянаж, хамгаалж байх хэрэгтэй болдог.


Vvнээс vvдээд л нягтлан бодогч гэдэг хvний ажлын байрны тодорхойлолт vvссэн болов уу. Хэрвээ байгууллагад нягтлан бодогч, санхvvгийн ажилтан байхгvй бол хэдий хэмжээний орлого олж байгааг, зардал нь зөв бvртгэгдсэн эсэх, хөрөнгvvд нь хянагдаж байгаад итгэл vнэмшилтэй байхад хvндрэл гардаг. Энэ vvднээсээ өнгөрсөн vйл ажиллагааны тоон болон тоон бус мэдээллийг бэлтгэн гаргах vvргээ манай нягтлан бодогч, санхvvгийн ажилтанууд дажгvй биелvvлж байгаа. Зөвхөн өнгөрсөн vйл ажиллагааны мэдээллийг хуримтлуулан бvртгэж, санхvvгийн тайланг гаргах төдийхнээр нягтлан бодогчын vvрэг, хариуцлагыг хязгаарлах нь тухайн байгууллагын хувьд өрсөлдөх чадварыг хязгаарлаж, улс орны хэмжээнд авч vээхэд санхvvгийн боловсон хvчний ур чадвар, мэдлэг боловсролоос хамаарсан ур чадварын сульдалт, өрсөлдөөний хомсдолыг бий болгож байна.

Нягтлан бодогч нар бол тайлан гаргадаг л хайрцаглагдсан, идэвхгvй хvмvvс. Тэднээс удирдлагын шийдвэр гаргалтын талаар юу ч хvсээд нэмэргvй. Санаа авчмаар мэдээлэл өгч чаддаггvй гэж миний нэг танил захирал ярьдаг. Энэ талаар юу гэх вэ?

Харин захирал, дарга нарын байнга хvсэн хvлээж байдаг мэдээллийн хэрэгцээг хир хангаж байгаа бол гэдэгт шvvмжлэлтэй хандах цаг болсон. Байгууллагын удирдлагад нягтлан бодогч, санхvvгийн ажилтанууд дараах мэдээлэлvvдийг бэлтгэж өгч чадаж байна уу? Гээд судалгаа хийхэд бараг 100 хувь vгvй, ийм зvйлийг хийж чадах санхvvгийн ажилтантай болмоор байна гэж удирдлагууд дуу алдан хариулт өгсөн байгаа юм. Vvнд:
• мөнгөний ханш уналт, ажилгvйдэл, эдийн засгийн өсөлт, бууралтын vр дvн байгууллагад хэрхэн яаж нөлөөлөх талаар нягтлан бодогч нар хир зэрэг мэдлэг, туршлагатай байгаа бол
• бараа, ажил, vйлчилгээний зохистой, өрсөлдөхvйц vнэ бvрдэлт, эрэлт нийлvvлэлтийн зах зээлийн тэнцвэрийн талаар эзэд, захиралуудад мэдээлэл өгч чадаж байгаа болов уу?
• Олон улсын худалдаа арилжаа эрхэлдэг байгууллагуудад шаардлагатай худалдааны давуу тал, саад бэрхшээл, гадаад валютын ханшын зөрvv, гэрээ хэлэлцээрvvдийн талаар өнөөгийн нягтлан бодогчид ямархуухан байгаа бол
• Бизнесийн дотоод орчны давуу болон сул талууд, тэдгээрийн байгууллагад учруулж байгаа сөрөг тал, эрсдлийн талаар нөхдvvд удирдлагад зөвлөгөө өгч чаддаг болов уу?
• Байгууллагын хөрөнгийн оновчтой бvтэц, цаашид оруулах хөрөнгө оруулалтын бодлогын талаар даргын чихэнд шивнэж чаддаг болов уу?
• Байгууллагад учирч болзошгvй бvх төрлийн эрсдэлээс эзнээс илvvтэйгээр мэргэжлийн талаасаа санаа зовж, гарах хамгийн vр дvнтэй аргыг нь боловсруулж чаддаг болов уу?
• Байгууллагын ерөнхий нягтлан бодогч зөвхөн санхvvгийн ажилтнуудаа идэвхжvvлэх төдийгvй байгууллагын бvхий хэлтэс, нэгжид ажиллаж байгаа ажилтнуудыг идэвхжvvлэх арга замыг хайж, удирдлагад тусалдаг болов уу?
• Санхvvгийн ажилтнууд байгууллагын ажилтнуудын ур чадварыг танин мэдэж, хамгийн vр дvнтэй ажиллах ажлын байранд байршуулж, хооронд нь холбож, баг бvрдvvлж, vнэлгээний системийг боловсронгуй болгож, ёс зvйн хэм хэмжээг зохистой мөрдvvлж, харилцан хамтран ажиллах уур амьсгал, итгэлцэлийг байгууллагын бvхий л тvвшинд бий болгож чаддаг болов уу?
• Нягтлан бодогч, санхvvгийн ажилтан хvн гадаад болон дотоод аудитын талаар маш сайн мэдлэгтэй байх ёстой шvv. Өдөр тутам хийдэг ажлыг нь яаж шалгадаг талаар муу мэдээлэлтэй байх нь сайн зvйл бишээ.
• Санхvvгийн шинжилгээгээ хийгээд дvгнэлт өгөөд тайлангаа цэвэрлэдэг нягтлан бодогч хэдэн хувь нь байдаг бол?
• Байгууллагын бvхий бvтээгдэхvvн, ажил, vйлчилгээний нийт болон нэг бvрийн өртөгийг ангилж, тооцож, ашгийн хувийг vндэслэлтэй тогтоож, зөв vнэ бvрдэх арга замыг эзэмшсэн санхvvгийн ажилтан олонх нь байгаасай билээ.
• Ирэх жилийн болон ойрын хэдэн жилийн борлуулалт, vйлдвэрлэл, материал, хөдөлмөр, мөнгөн орлого, зарлагын төсвөө ерөнхийд нь хантайхан хийчихдэг мэргэжилтэн нь хэд бол?
• Бvх бvтээгдэхvvнийхээ өртгийг стандартчилж, бодит гvйцэтгэлтэй нь харьцуулж урамшуулал болон хариуцлагыг нь тооцдог нь олонх байгаасай даа
• Дотоод хяналтын бvх системийг бvрдvvлж, энд тэнд нь цоорхой нvх сvвийг нь илрvvлж, нөхөж чадах чадвартай бол ч овоо л нягтлан байна даа.
• Мэдээллэлийн систем, компьютер, програм хангамжаа ойлгодог, ашигладаг болж яваад өгнөө. Эдгээр асуултуудад удирдлага болон нягтлан бодогч, санхvvгийн ажилтанууд бараг 100 хувь чадахгvй байгаа гэж хариулсан байна.

Тэгвэл одоо яах вэ? Таныхаар бол болж байгаа юм байгаа юмуу?

Нягтлан бодогч, санхvvгийн ажилтнуудын хамгийн чухал нэг vvрэг бол эзэн, захирал, дарга, удирдлагуудын шийдвэр гаргахад туслалцаа vзvvлж, мэдээллээр хангаж, байнга зөвлөгөө өгч байх явдал. Гэтэл зөвлөгөө өгөх ажлаа бараг хийдэггvй нь дээрх судалгаагаар харагдаж байна. Яагаад хийхгvй байна вэ? Гэхлээр ганцхан хариулт өгдөг. Чадахгvй мэдэхгvй учраас хийхгvй байгаа юмаа. Тэрнээс биш наад асуудал чинь гэдгийг ойлгож байна гэдэг. Тиймээс бид vvнд хариулт өгөх зорилгоор дэлхийн 100 гаруй оронд салбартай удирдлагын нягтлан бодогчдын институтын vйл ажиллагааг Монгол Улсад явуулах зорилгоор 2003 онд Монголын Удирдлагын Нягтлан Бодогчдын Институтыг байгуулсанаас хойш таван жил гаруй хугацаанд судалсан, суралцсан хичээлийн хөтөлбөр материал дээр тулгуурлаж Мэргэшсэн Удирдлагын Нягтлан Бодогч, Мэргэшсэн Санхvvгийн Менежер бэлтгэх сургалтаа явуулж эхлээд байна.

Таныхаар бол нягтлан бодогч, санхvvгийн ажилтнуудын мэдлэг боловсролд шинэ давалгаа хийх хэрэгтэй гэж vзэж байна уу?

Vндсэндээ тэгж ойлгож болно. Өдий хvртэл хөгжсөн суурь бааз дээрээ тvшиглэн удирдлагын бvртгэл, санхvvгийн менежментийн чиглэлээр дагнан мэргэшсэн мэргэжилтэнvvдийг бэлтгэх нь байгууллагын хувьд өрсөлдөөнд ялах нэг давуу тал болж харагдаж байна. Нөгөө талаар ашиг орлогыг нэмэгдvvлэх, ажилдаа санаа авах vр дvнтэй сургалтанд суух нь ашигтай хөрөнгө оруулалт гэдгийг манай дарга нар сайн ойлгож байгаа. Бид тэргvvний, шилдэг CEO бэлдэхийн тулд санхvvгийн чиглэлээрх vр дvнтэй сургалтанд хамруулахгvйгээр цааш урагшилахад хvнд байх болно гэдгийг анзаарч байна.

 

Сэтгэгдлүүд (1)add
0
...
бичсэн зочин , August 23, 2010
маш сайн хэрэг байна

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруухлах

busy
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 15, Пүрэв гариг, 09:19